Г.Ариунбаатар домогт Пласидо Доминготой хамтран дуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминго нар Симон Бокканеграгийн дуурьт хамтран дуулжээ.

ОХУ-ын Марийнскийн театрт өчигдөр /2020.02.16/ Испанийн нэрт дуучин, маэстро Пласидо Доминго, Монголын дуучин Г.Ариунбаатар нар хамтран дуулсан нь дуурийн урлагт дурлагсдын сонорыг мялаажээ. 

Дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон Пласидо Доминго сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ. Тэрбээр уг тоглолтдоо дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтран дуулж байв. Домингогийн тоглолтод Монгол Улсаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцож байв. 

Түүнчлэн 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо нар эзэлж, энэхүү тэмцээний түүхэнд анх удаа хоёр ялагч тодорч байсан юм. 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бичигч(202.131.234.242) 2025 оны 03 сарын 13

ташаа зүйл олон байнадаа\n

2  |  0
Gej bodogdod bdgin(98.253.30.34) 2025 оны 03 сарын 13

Duuchid iimerhuu gadnii humuustei uulzhaaraa yag yadag bol hel bhgui uchir erhii huruugaa gozoilgood sohidog bhdaa.

1  |  0
Зочин(49.0.213.69) 2025 оны 03 сарын 13

Доминго Марийнский театрт дуулсан нь үнэн.Ариунбаатартай хамтран дуулаагүй шүү.Мэдээлэлийн эринд амьдарч бгаагаа мартаж болохгүй үнэн зөв мэдээлэл өгч байгаарай.Мэдээлэлээ нягталж ооуулаачээ.

2  |  0
Ard tumen(66.181.161.108) 2025 оны 03 сарын 13

Odoo bichleg zyrag heregtei kkkk saikhan shaahiiimaa neeree. Zyragaa l awhuulsan bainashdee Amartuvshin Badral nar bol unen ym bileee

1  |  0
Иргэн(202.21.107.117) 2025 оны 03 сарын 13

Бичлэг?

1  |  0
Зочин(202.21.105.12) 2025 оны 03 сарын 13

Одоо бичлэг хэрэгтэй

1  |  0
Zochin(66.181.189.198) 2025 оны 03 сарын 13

Duulsan duunii video bhgui uymu?

1  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

ГАЙХАЛТАЙ. БРАВО

1  |  3
Close menu