Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.02.17/ 9.00 цагт товлогдоод байсан билээ.
Гэвч шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх гуравдугаар сарын 02-ны 16.00 цагт товлож, хойшлууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Таслан ,сэргийлэхгүй гадуур явуулаад байвал хурал хойшлоод л байна. Юунд яарах билээ.