Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж, АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй.
Энэ жилийн хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Харин нэг албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс татгалзсан талаар АТГ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан албан тушаалтны нэр ил боллоо. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат шүүгч Л.Бямбаа агсны хүү юм. Шүүгч С.Төмөрбатыг "Салхитын мөнгөний орд"-ыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр их хэмжээний мөнгөтэй АНУ-ын хил дээр саатуулагдан, шалгагдаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Нийслэлийн Захиргааны хэргийн зарим шүүгчид захиалгаар ажилладаг байх магадлал өндөр байна.....\n
ШОРОНД ОРОХ ХҮНД ХОМ ЮУНЫ ХАМАА ВЭ КК
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\\n\\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)
ийм авилгачид л баригдаж хэзээ нэг цагт нүгэл нүдээрээ гарна шүү м.б.з.б.у үхвэл таарна