Н.Номтойбаярын хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ санал гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг хуулийн байгууллагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт хилийг хориг тавьсан байдаг. 

Тэгвэл хуулийн байгууллагаас Н.Номтойбаярт холбогдох хэргийг шалгаж дууссан байна.

Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Махарсан(150.129.140.27) 2025 оны 03 сарын 13

Баттулга Ерөнхийлөгчөө энэ захиргааны шүүхэд байгаа авилгалч шүүгч Одмаа, Оюумаа, Долгорсүрэн, Дуламсүрэн нараа шалгаач өгөөчээ

1  |  0
Үнэн(202.9.46.70) 2025 оны 03 сарын 13

Авилгалч шүүгч нар баярлаж байна. Мөнгөтэй хүн ирлээ гээд. Тэгээд авилгалаа авна, бургуугүй болно.

1  |  0
ялтайбаяр(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

бүх хэрэгт холбогдчоод гэмгүй гарна даа мѳнгѳ мэддийн харжий

1  |  0
Иргэн(202.9.40.44) 2025 оны 03 сарын 13

Сайн шалгаарай.Арай ч хүн алаагүй бх.Бусад хэрэг бдаг бол шалга.

1  |  0
Zochin(66.181.184.238) 2025 оны 03 сарын 13

ATG sain shalgasan bh aa Gehdee ene zaluu uuruu zavshij hergelsen yum bhgyi baih gej bodjiine !

1  |  0
зочин(202.9.46.232) 2025 оны 03 сарын 13

бөөн мөнгө хархаараа яах нь вэ харжил байхаас

1  |  0
unshigch (202.131.227.114) 2025 оны 03 сарын 13

yu bichseniig chini oilgosongui todorhoi yum bicheech setguulch yum bol baahan l toiruulsan yum bichih yum gemt heregten mun yumuu bish yumuu todorhoi bicheechee

1  |  0
Догж(59.153.115.48) 2025 оны 03 сарын 13

Шүүгч прокурор нь хахуул аваад хэрэгсэхгүй болгодог юм бна шүүгч прокурор гэж яаж ингэж баян болдгийг шалгаач

3  |  0
baas(115.171.133.154) 2025 оны 03 сарын 13

ih hurdan shalgajee, tiim l todorhoi heteg baij dee

1  |  0
Дүүрэн зул(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Манай улсад хамгийн сайн ажиллаж байгаа хуулийн байгууллага бол АТГ байна даа. Шүүх прокурор дамдууруулдаг ажлаа зогсоогоод шударга байвал маш олон гэмт МАНгаруудын хэрэг шийдэгдэх нь гарцаагүй. Ерөнхийлөгч маш их дэмжих хэрэгтэй. МАНгарууд МАНАНгууд сөнөтүгэй

2  |  0
Иргэн(202.55.188.41) 2025 оны 03 сарын 13

Номтыг бархуу

1  |  0
сүрэн(103.212.119.69) 2025 оны 03 сарын 13

атг-ынхаан та нар сайн ажиллаж байгаа, гагцхүү НЯМДОРЖ-той холбоотой хэргийг хав дардгаа больж, энэ номтойбаярыг шалгасан шигээ хурван сэргээж шалгавал танай байгууллагын нэр хүнд зохих байрандаа очно доо.

3  |  0
Нраа(202.126.89.235) 2025 оны 03 сарын 13

Аврал Ц.нямдорж завгүй байгаа юм бнадаа..хир их авилга нэхэж байгаа болоо

4  |  1
Close menu