Газар болон газрын хэвлий дэх байгалийн нөөц баялаг Үндсэн хуулийн дагуу ард түмний өмч. Олон жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч уг үзэл санаа дахин баталгаажсан билээ. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг шинээр тусгасан.
Тэгэхээр улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий стратегийн орд болох Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд НОГДОЛ АШИГ хуваарилах шийдвэр гаргасан нь уг заалтад бүрэн нийцэж байгаа хэрэг юм. Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас гаргасан уг шийдвэр нь олон жил ужиг болж бугласан баялгийн тэгш бус хуваарилалтыг засаж, залруулахад чиглэсэн чухал шийдвэр болж буйг хэлэх нь зөв байх.
Эргэн саная. Анх 2011 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болсон ч компани 2016 он хүртэл ашигтай ажиллаж чадаагүйг та бид бэлхнээ мэднэ. Чалкогийн өр гэж алдарт өрийг дарахын тулд яаж мачийж байсныг ч мэднэ. Харин 2016 оны гүйцэтгэлээр 33 тэрбум төгрөг шүргэсэн цэвэр ашигтай гарснаас хойш гурван жил дараалан компани ашигтай ажиллаж байгаа нь төрд зөв хүмүүс байвал тэд үлгэр жишээ сайн менежер байж чаддагийг баталж байгаа юм.
Дандаа л өр ширтэй гэж адлагддаг байсан “Эрдэнэс-Тавантолгой” 2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар гадаад, дотоод бүх өр төлбөрөө барагдуулж дуусгасан. Өнгөрсөн 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн амжилттайгаар 2020 оныг угтаад байна. Компанийн үйл ажиллагаа ийнхүү үр ашигтай байхад мэдээж гадаад зах зээлийн нөхцөл гол нөлөөлж буй. Мөн түүнээс гадна компанийг зөв удирдлагаар хангаж, цаг үеэ мэдэрсэн маневр хийж, урагшилж чадаж байгаа нь чухал нөлөөтэй байж ирснийг хэлэх нь зөв байх.
1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах болсныг улс төрийн шийдвэр гаргалаа гэж харах цөөнх байх шиг байна. Тэгвэл энэ удаагийн шийдвэр бол улс төрийн биш эдийн засгийн агуулгатай шийдвэр гэж харах нь зөв юм. Учир нь компанийн үйл ажиллагаа ашигтай байгаа бол хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах нь зүй ёсны шийдвэр юм л даа. Товчхондоо бол “Эрдэнэс-Тавантолгой” компаний сүүлийн дөрвөн жилд үйл ажиллагаа нь сайн, санхүүгийн үзүүлэлтүүд нь эерэг байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс ч У.Хүрэлсүхийн удирдаж буй Засгийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс-Тавантолгой” компани ийм ТҮҮХЭН ШИЙДВЭР гаргах бүрэн ЭРХТЭЙ бас ҮҮРЭГТЭЙ юм.
Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш эдийн засгийн бус улс төрийн угшилтай хэд хэдэн шийдвэр гарч байсан л даа. Тиймээс ч өнөөдрийн шийдвэрийг өмнөх жилүүдийн жишээнүүд дээр тулгуурлаж тайлбарлах гээд байж болох. Гэхдээ дахиад хэлэхэд, өнөөдрийн “Эрдэнэс-Тавантолгой” өөр. Компани зөв менежмэнтийн дагуу, үр ашигтай ажиллаж байна.
Чалкогийн өр гэсэн тамгатай олон жил зүдэрсэн компанид реформын шинжтэй өөрчлөлт хийж, стратегийн ордын үр шимийг Монголчуудад ижил тэгш хүртээх шийдвэр гаргасан У.Хүрэлсүхийн Засгийн газарт БАЯРЛАЛАА.
Сэтгэгдэл ( 11 )
Мөнхнаран ээжийн хишиг
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)
худлаа хуцаж мафиа хамгаалахаас өөр юу хийсэн юм тэнэг алтанхуяг ч арай дээр байсан
Сонгуулийн жилийн үйл явдлыг ойлгодоггүй гарууд сонгуулиа буруу өгөөд гай болдог юмаа
khurelsukhiin zasgiin gazar olon salbart mash sayn ajillaj baygaa , ard olon demjij bayna ,
khurelsukhiin zasgiin gazar olon salbart mash sayn ajillaj baygaa , ard olon demjij bayna ,
khurelsukhiin zasgiin gazar olon salbart mash sayn ajillaj baygaa , ard olon demjij bayna ,
khurelsukhiin zasgiin gazar olon salbart mash sayn ajillaj baygaa , ard olon demjij bayna ,
Хүрэлсүх сайдыг дахиад 4 жил ажиллуулаад харах хэрэгтэй байна даа. Миний бодлоор МАНАН гэдэг сүрхий хонгилыг ямар ч байсан дэлбэлсэн. Байгалийн баялаг, хамаагүй ухаж хөнддөгийг хязгаарлалаа, УБ-ын утаа ямар байлаа. Мундаг биш ч гэсэн сайн ажилласан байхаа. АН ялбал Эрдэнэ ЕСайд болно. Яаж ч бодсон Хүрэлсүх С.Эрдэнээс арай дээр байхаа
Хошного долоогч хэвлэлийнхэн айсуй СОНГО-УЙЛ 2020
АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР байлгүй дэээ