Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б гэгч бүсгүй өчигдөр шөнө /2020.02.19/ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Есөн булаг сумын Хөгжил хорооллын гадаа автомашин дотор хүн нас барсан тухай дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад шөнийн 04.23 цагийн үед ирсэн байна. Хэргийн газарт шалгалт хийхэд, 30 настай талийгаач Б Тоёота приус-20 маркийн машинд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олджээ. Одоогоор нас барсан шалтгаан нь тодорхойгүй байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрийн өгч буй мэдээллээр, талийгаач Б-гийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх эмнэлгийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )