МҮОХ-ны гишүүдийн ЭЭЛЖИТ БУС хурлыг цуцаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.02.19/ болж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчилсэн/-ын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болсныг мэдэгдлээ. 

МҮОХ-ноос "Хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болно" гэв.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top