Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б гэгч бүсгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Есөн булаг сумын Хөгжил хорооллын гадаа автомашин дотор хүн нас барсан тухай дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад шөнийн 04:23 цагийн үед ирсэн байна. Хэргийн газарт шалгалт хийхэд, 30 настай талийгаач Б "Тоёота приус-20" маркийн машинд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олджээ. Одоогоор нас барсан шалтгаан нь тодорхойгүй байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “Өнөөдөр буюу Хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа. Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хэрэг гарсан шөнө ЗДТГ-ын байранд архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэв хөл хорио хязгаарлагдсан үед бөөгнөрөл үүсгэсэн нь тогтоогдвол холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авна. Талийгаач Б-гийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх эмнэлгийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Mongol ingej yalzarch bhaar hurdan ali neg ulsiin kolon n bolchoosoi twel hmaagui dr
Zurh n haagdaa blgui um mani
Архидан согтууралт дээр нь нэг өгзөг базах донтой мунаг МАНгар МАНгас даргын бөгсний бузрын золионд нэг сайхан залуу бүсгүй эрсдэв үү дээ хөөрхий. Ум сайн амгалан болтугай
arhidaj ajil hiihee hezee bolih yum boloo