Б.Энх-Амгалан: Би ЖДҮ авчихсан байсан бол сайд болгохгүй байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах мөнгийг Зам тээврийн хөгжлийн сайд нь "завшсан" гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр /2020.02.20/ дээрх асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр "Өвчин зовлон, бүтээн байгуулалтаар улс төр хийж байгаа зүйлийг дэвэргэх хэрэггүй. Хэрэв би ЖДҮ авчихсан байсан бол Зам тээврийн хөгжлийн сайд болгохгүй байх байсан. Тэгэхэд надтай ямар ч холбоогүй, танихгүй компанитай холбочихсон байна билээ. Бүр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Үүнийг би цагдаагийн байгууллагад шалгуулна. Учир нь, онц ноцтой гэмт хэрэгт намайг гүтгэж байна шүү дээ. Дээр нь Дарханы замын мөнгийг идчихсэн болохоор ажил нь зогссон гэдэг худал мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.6) 2020 оны 02 сарын 21

Алиа салбадай.

0  |  0
Хан тэнгэр(66.181.161.41) 2020 оны 02 сарын 20

Энэ яасан солиордог гар вэ. Нөлөөлөөгүй гишүүн бараг байхгүй лалар минь чи ч бас

0  |  0
Top