Эрүүл мэндийн сайдын 01 дүгээр албан даалгавар, Аймгийн Засаг даргын А/56 дугаар захирамжийн дагуу коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн газрын шуурхай штаб 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/08 дугаар тушаалын дагуу Штабын жижүүрүүд хуваарийн дагуу ажиллаж байгаа талаар орон нутгаас мэдээллээ.
Мөн 7036-3588 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл хүлээн авч байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )