Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой билээ. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжиж ашиглалтад орох уу?
-Уг нь, гэрээний хугацаа 2020 оны зургаадугаар сар юм. Бид нэгдүгээр сарын эхээр гүйцэтгэгч компаниудтай уулзаж, гэрээ дүгнэсэн. Дээр нь төлөвлөгөөгөө гаргасан. Төлөвлөгөөгөө ганцхан гүйцэтгэгч аж ахуйн нэгж биш туслан гүйцэтгэгч компаниудаас гадна хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа Энэтхэгийн компани нийлж гаргасан. Өдөр, өдрийнхөө төлөвлөгөөг гаргасан юм. Ингээд зургаадугаар сарын 10-15-ны хооронд багтана гэдэг хэд, хэдэн үзүүлэлтийг гаргаж өгсөн. Гурван аж ахуйн нэгж гаргаж өгсөн. Харин хоёр, дөрөв дээр ажиллаж байгаа компани ирээгүй.
-Яагаад тэр вэ?
-Хөл хорио тогтоосонтой холбоотой онцгой нөхцөл байдал үүсчихлээ гэж хэлсэн. Тэдэнтэй цахимаар ярилцана. Ерөөсөө л хоёр шаардлага тавьж байгаа юм. Ирж ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэдэг шаардлагыг л тавьж байна.
-Тэгвэл гэрээгээ цуцалсан тохиолдолд замын ажил удаашрах уу. Яг ямар нөхцөл байдал бий болох вэ?
-Азийн хөгжлийн банк болон Сангийн яамтай хийсэн хэлэлцээр бий. Энэ хэлэлцээрийн хүрээнд нэг л зүйлийг ярьсан. Хэрэв хоёр, дөрөв дээр ажиллаж байгаа компаниуд гэрээгээ цуцлах юм бол нэг, гурав, тав дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд эрхийг нь шилжүүлнэ. Энэ зарчмаар явуулж болно.
-Хэрэв хугацаандаа ашиглалтад хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хариуцлагын асуудлыг хөндөх үү?
-Төлөвлөгөөнийхөө дагуу л хийхийг бодно. Бид хяналт тавьж ажиллаж байна. Хугацаанд нь хүлээлгэж өгөхийг хичээж байна. Гэхдээ коронавирусийн асуудалд яаж үргэлжлэх нь мэдэгдэхгүй байна. Хөл хориог гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгачихлаа шүү дээ. Дээр нь гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн инженер, техникчдийг тавьж өг гэдэг саналыг оруулж байгаа. Бид энэ асуудлыг Улсын онцгой комисст тавих болно. Өөр арга байхгүй.
-Азийн хөгжлийн банк санхүүжилтээ зогсоох эрсдэл бий юу?
-Азийн хөгжлийн банк санхүүжилтээ зогсоохгүй гэж хэлсэн. Хоёрдугаарт, Дарханы зам дээрээс авлига аваад идчихсэн юм шиг буруу мэдээлэл яваад байна. Энэ санхүүжилтийн асуудлыг Азийн хөгжлийн банк шууд өөрийнхөө мэдэлд авчихсан. Тиймээс тэр мөнгийг бидэнд захиран зарцуулах, шилжүүлэх эрх байхгүй. Харин дангаараа энэ гэрээг цуцлах юм бол шүүхэд очиж болзошгүй. Иймд Азийн хөгжлийн банктайгаа хамтарч ажиллахаас өөр арга байхгүй.
-Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн санхүүжилт гараад байна вэ?
-Эхний санхүүжилтээ л хийсэн. Дараа, дараагийн санхүүжилт нь удахгүй гарах ёстой.
-Хоёр, дөрөвдүгээр хэсэг дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авчихсан байсан бил үү?
-Тэр компаниуд эхнийхээ санхүүжилтийг авчихсан. Гэхдээ хоёр хэсэг дээр ажил авчихсан учраас 10 хувийн дэнчин тавьчихсан. Тиймээс Азийн хөгжлийн банк бололцоо байгаа гэж харж байгаа юм билээ.
-Авто замын ажилд оролцож байсан жолооч нар хохирсон, хохирлоо барагдуулна гэж яриад байна. Тэдний хохирлыг барагдуулах боломж бий юу?
-Тэрийг юугаар тооцох юм бэ. Жишээ нь, дугуй нь хагарсан жолоочийн хохирлыг юугаар тооцох вэ гэдэг нь чухал. Энд нэг зүйлийг хэлье. Өвчин зовлон, бүтээн байгуулалтаар улс төр хийж байгаа зүйлийг дэвэргэх хэрэггүй. Хэрэв би ЖДҮ авчихсан байсан бол Зам тээврийн хөгжлийн сайд болохгүй байх байсан. Тэгэхэд надтай ямар ч холбоогүй, танихгүй компанитай холбочихсон байна билээ.
Бүр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Үүнийг би цагдаагийн байгууллагад шалгуулна. Учир нь, онц ноцтой гэмт хэрэгт намайг гүтгэж байна шүү дээ. Дээр нь Дарханы замын мөнгийг идчихсэн болохоор ажил нь зогссон гэдэг худал мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.
Сэтгэгдэл ( 20 )
Хойшид ийм сапирсан ажил хийхээ больж үзээч та нар.
Ene Mie-n tsereg avilgalch nuhur zam gej yu baidagiigch medehgui harin km tutamaas heden tugrug hulgailj bolohiig mash sain tootsson yvaa.
Дархан Сэлэнгэ Эрдэнэт Булган Хөвсөл Төв аймгийнхны харааалыг идэж яваа новшдоо. Нүгэл чинь нүдээрээ гарнааа
Chi lav 6-n sard gudamjinda laaz ushigluj yavna. MAH. Ene met novshnuudig Mongol turuus holduulah yumsan. Novsh gej
Хийхийг бодно, хичээнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тэрний оронд би чадахгүй гэж хэлээд шууд огцор за юу. Зөвлөж байна.
Нэмж авилагал ававдаа. Өнгөрсөн онд яалаа. Шорон хүлээж байгаа шүү. Хошин шүгийн жүжигт тоглоод сайд болдог цаг өнгөрсөн шүү.
Zamaa mongolchuud oorsdoo tavih heregtei.hujaanuudaar buu hiilge.ovchin avchirch gai bolno.zamin zuzaan ni heden sm baih ve.zuzaanaas ni idseer bgaad 5 sm zuzaantai l zam tavidag shu.onooh ni tom tom mashini aya daahgui dorhnoo hagaraad tsuuraad evderdeg shu.manaihaan.hyanaltaa hhaana haanaa sain taviad saihan zamtai boltsgooyoo.
Шаампар сда шүү
НҮХЭЭ МАЛТСАН БУЛТСАН Л ЯРИЛЦЛАГА БАЙНА. НҮДНИЙ БУЛАЙНУУДАА ДАРААХАН НЬ СОНГУУЛЬТАЙ ШҮҮ. ХОЙД БОЛОН ТӨВИЙН БҮСИЙН СОНГОГЧИД ХАРИУГАА ЧАНГАХАН Л АВАХ БАЙХ ШҮҮ.
Удахгүй булхай чинь илчлэгдэнэ. Авсан авилга чинь ил болно. Түүнээс өмнө өөрөө огцорч өөрийгөө авар.
Авилгад хэдийг авсан бэ Энхамгалаан? Шуудхан хэлээд огцор. Ингэж олныг хуурч тоглохоо боль. Танай яам, чиний бие авилга авсан. Газар дээрээ баригдсан. Энэнээс илүү яах вэ. Тэр хөгжилтэй орнуудад авилга авах байтугай салбарт нь нэг хариуцлагагүй үйлдэл гарахад түүний төлөө сайд нь өөрөө шууд огцордог. Энэ нь эрх баригч намын улс төрийн соёлыг харуулдаг. Манайд улс төрчид бүгд авилгачид, ширэн нүүртэнгүүд байсаар бид бүр дөжирчихжээ. Үүнийг огцруул. Дараагийн сонгуулиар битгий сонго.
ямар муухай цэвдэг сэтгэлтэй новш вэ энэ чинь дугуй хагарсныс яаж тооцох юм гэнэ үү МАН ыг түүхийн хуудаснаас арчмаар б на шүү хүмүүсээ
Irgerd n uchnuun olnooroo ami nas, eruul mend, ed hurunguuruu hohirch bhad darga nar n ehneesee avilgal avaad ehelsen bj l bdg. Novshiin idej uuj hanadaggui hulgaich nohoinuud yumaa. Olon hunii haraal ideed uurt n yu uldeh bol doo
Бэлэн ам шалдан гуя
Чадахуу харж л байя даа\n
Та нар идэхгүй байж яг харагдаач. Хахуул авч байгаад газар дээрээ баригдаа биздээ новшоо
Ene odoo medrel muutai yum uu haashaa yum be. Ongorson jil bas l iim yum yariad bsan, odoo haa bna. Yu yarijigaagaa meddeggui yum bna
Жолоочийн пизда хүүхэд. Ямар ч сэтгэлгүй
ШАЛ ХУДЛАА... ӨҮҮ ИТГЭЭЧ ЭЭ...
odoo boltol shaasaar l bnauu ternii orond namar gexed yaj iiigeed oruulna geed xelchixguidee