Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.02.21/ 09:00 цагт товлосон.
Тэгвэл шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая эхэллээ.
Уг хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар холбогдоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )