"Тэнгэрийн дуу" бөх тайлбарлагчдын улсын уралдааны бүртгэл орон даяар эхэллээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн нэрт тайлбарлагч, соён гэгээрүүлэгч Агвааны Ганбаатарын нэрэмжит бөхийн тайлбарлагчдын “Тэнгэрийн дуу” улсын уралдаан эхэллээ. Улсын уралдааны Ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажиллаж байна. 


Монгол туургатны өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэмжиж, Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шинэ залуу үеийг нээн илрүүлж, залгамж халаа бэлтгэх, Үндэсний спортын хөгжилд арилашгүй мөрөө  үлдээж, жинтэй хувь нэмрээ оруулсан бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны дурсгалыг хүндэтгэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахад энэхүү уралдааны гол зорилго оршино.     

Уралдаан 2020.02.22-ноос 2020.06.30 хүртэл үргэлжлэх юм. 

                                                                                       Эфирт цацах

Нэгийн даваа /128 оролцогч үлдэнэ/                   03.22-04.04

Хоёрын даваа /64 оролцогч үлдэнэ/                    04.05-04.18

Гурвын даваа /32 оролцогч үлдэнэ/                     04.19-05.02

Дөрвийн даваа /16 оролцогч үлдэнэ/                  05.03-05.16

Тавын даваа /8 оролцогч үлдэнэ/                         05.17-05.30

Зургаагийн даваа /4 оролцогч үлдэнэ/                05.31-06.06

Долоогийн даваа /2 оролцогч үлдэнэ/                06.07-06.13

Наймын даваа /Үзүүр, түрүү булаалдана. Шууд дамжуулна/          06.20

Санал авах хугацаа:

05.03-наас буюу дөрвийн даваанаас эхлэн нийгмийн сүлжээгээр болон мессеж санал авна. 

Хамрах хүрээ:

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сум, дүүргээс үндэсний бөх сонирхогч, бөхийн тайлбарлагч болох хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нас, хүйс харгалзахгүй оролцоно.  

Бай шагнал:

Тэргүүн байр - 1 оролцогч  /Улсын Тайлбарлагч цол, үнэмлэх, нэрт тайлбарлагч А.Ганбаатарын хөшөөний дүрс бүхий Алтан цом, Prius 30 автомашин/

Дэд байр – 1 оролцогч /Улсын Тайлбарлагч цол, үнэмлэх, нэрт тайлбарлагч А.Ганбаатарын хөшөөний дүрс бүхий Мөнгөн цом, 10,0 сая төгрөг/

Шөвгийн дөрөв – 2 оролцогч /Нэрт тайлбарлагч А.Ганбаатарын хөшөөний дүрс бүхий Хүрэл цом, тус бүр 5,0 сая төгрөг/

Шөвгийн найм – 4 оролцогч /Батламж, Тус бүр 1,0 сая төгрөг/

Шөвгийн арван зургаа – 8 оролцогч  /Батламж, дурсгалын зүйл/

Ерөнхий зохион байгуулагч:                                 

“Эрхэт Монгол” медиа групп, ТV-8 телевиз

Хамтран зохион байгуулагч:                                  

Монголын Үндэсний Бөхийн Холбоо,

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар,

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар

Дэмжигч:                                                                  

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Биеийн тамир, Спортын Газар

Уралдааны хүрээнд хийгдэх ажлууд:

  1. Нэрт тайлбарлагч, СГЗ А.Ганбаатар агсны тухай “Хөрөг дурсамж” нэвтрүүлэг бүтээх
  2. Нэрт тайлбарлагч, СГЗ А.Ганбаатарын нэрэмжит “Тэнгэрийн дуу” бөхийн тайлбарлагчийн улсын уралдаанд зориулсан Аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  3. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зураач, хайчилбарч Ц.Галбадрахаар нэрт тайлбарлагч, СГЗ А.Ганбаатар агсны дүрс бүхий хайчилбар уран бүтээл туурвих

Бүртгэл:

2020.02.22-2020.03.10 хооронд ТV8 телевизийн байранд оролцогчдыг нас, хүйс харгалзахгүй бүртгэж мандат олгоно.

Бүртгүүлэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх
  2. 3*4 цээж зураг 2 хувь
  3. Анкет /TV8 телевизээс авна/
  4. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(64.119.19.104) 2020 оны 03 сарын 15

Хөл хорио гээд хөдөө орон нутгаас бүртгүүл амжсангүй одоо бүтгүүлэх боломж байхгүй биз

0  |  0
Зочин(202.126.89.236) 2020 оны 02 сарын 23

Норовринчен нэвтрүүлэгч ганбаатар тайлбарлана гээдлзарлаж байна да өнөөгиин мнв ннэвтрүүлэгчид энэ хэмжээнии дуугарч ярьдаг хүн бнауу. Бааханл гавьяатууд баавартай диктор бараг байхгүйдэ цаг үе нь. Ауга улсуудыг төрүүлдэг буйзаа

0  |  0
Top