Дэлхийд анх удаа амьд донорын гарын сарвуу шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Дэлхий дээрх анхны амьд донорын гарын сарвууг шилжүүлэн суулгах мэс заслыг Вьетнамын цэргийн мэс засалчид амжилттай хийжээ. Өвчтөн 2016 онд үйлдвэрийн ослын улмаас гарын сарвуугаа алдсан бөгөөд нэгдүгээр сарын 21-нд хийсэн мэс заслаас хойш өвчтөний шинэ сарвуу бүрэн өөриймсжээ.

Харин өвчтөний донор мөн л үйлдвэрийн осолд орж, зүүн гарын тохой орчимд хүнд гэмтэл авсан хүн байжээ. Эмч нар гурван долоо хоногийн турш өвчтөний гарыг аврахаар эмчилсэн ч эд эс нь үхжиж эхэлсэн тул тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Өвчтөний гарын сарвуу нь харьцангуй эрүүл байсан тул эмч нар түүнтэй болон гэр бүлийнхэнтэй нь тохиролцоонд хүрч, гарын сарвуу нь шаардлагатай байгаа хүнд шилжүүлэн суулгах зөвшөөрөл авч чадсан байна.

Гарын сарвууг шилжүүлэн суулгах мэс засал найман цаг үргэлжилжээ. Хүний гарын яс маш нарийн бүтэцтэй байдаг бөгөөд гарын сарвууг эд эсийн үхжилд орохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авчээ. Өвчтөний гарын сарвуу хэсгийн шөрмөсний эд эс сүүлийн дөрвөн жил ашиглагдаагүй нь эмч нарын хувьд мөн л томоохон сорилт байсан гэж мэс заслыг удирдан гүйцэтгэсэн ерөнхий мэс засалч Нгүен Тхэ Хоанг ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top