Дорноговь аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлгэд "Улс орны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хөл хорио тогтоосон. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөдөө гэрлүүгээ болон ах, дүү хамаатан садангийндаа байлгахаар харгалзах хүнгүй явуулах, хараа хяналт тавихгүй байх, үүний улмаас эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, хүүхэд ноцтой хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүргээ үл биелүүлсэн эцэг, эхчүүдэд холбогдох хуулиар хариуцлага тооцон ажиллахыг анхааруулж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )