Булган аймаг Ерөнхийлөгчийг дэмжиж, 1500 толгой хонь хандивлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айчлалынхаа хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хандивыг дэмжиж, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг Булган аймгийн иргэд, малчдын зүгээс 1500 толгой хонийг аймгийн зүгээс хандивт нэгтгэж байгааг мэдэгдлээ.

Өнөөдөр мөн Увс аймгийн ИТХ-аас 30 мянган толгой хонь хандивлах үйл ажиллагааг дэмжин, 1000 хонь хандивласан ба Ерөнхийлөгч Х.Баттулгад Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан энэ тухайгаа албан бичгээр мэдэгдээд байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.144) 2020 оны 02 сарын 29

Хоёрын хооронд долигносон тул авахгүй

0  |  0
zochin(182.160.2.38) 2020 оны 02 сарын 29

Odoo bolichooch ee yasan ongiroo um,uursdiiguu yaya gej bj

0  |  1
Top