Баян-Өлгий аймаг 1080 толгой хонь хандивлав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айчлалынхаа хүрээнд  COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр аймгийн удирдлагууд хуралдаж, 30 мянган толгой хонь хандивлах Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин, Баян-Өлгий аймгийн ажилсаг, хөдөлмөрч ард иргэд, малчдын зүгээс 1080 хонь хандивлахаар болжээ.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас бэлнээр 2 сая төгрөг /хоёр сая/ хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дансанд шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгад Баян-Өлгий аймгийн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар дараах бичгийг илгээжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.57.93.141) 2020 оны 02 сарын 28

hiisen uildel mundag baina shuu . alban blank tusdaa baidag shuu zasag darga n anhaaraarai

0  |  0
Top