ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ЭХ ОРОНДОО ОРУУЛАХГҮЙ БАЙЖ ХАМТДАА ЯЛАН ДИЙЛЭХЭД ИРГЭДИЙН УХАМСАР, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ МАШ ИХ ЧУХАЛ
Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Та бүхэндээ оройн мэндийг хүргэе.
Одоогийн байдлаар тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн шинжилгээний хариу ирээгүй байна. ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг хүлээж авч байгаа асуудал дээр хүмүүс олон янзын байр сууриа илэрхийлж байна.
Бид хуулийн хүрээнд Монгол Улсынхаа иргэдийг эх оронд нь хүлээж авах ёстой. Харин эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа гэдэг утгаар нь урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр, өндөр төвшинд явуулж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй.
Аймгийн Онцгой комиссоос Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт болон Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ байгуулж, байнгын ажиллагаанд оруулан хяналт тавин ажиллаж байна. Мөн Алтанбулаг боомтоор зорчин ирж буй иргэдээс “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлж, асуумж судалгаа аван тандалт хийж, зорчигчийн биеийн халууныг Ti-50 маркийн суурин термокамер, духны термометрээр, шаардлагатай тохиолдолд суганы термометрээр дахин үзэж баталгаажуулж байна.
Цаашид Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулахад дараах хүндрэлтэй асуудлууд гарах нөхцөл байдал ажиглагдаж байна.
ҮҮНД:
Тиймээс энэ аюулт өвчнийг эх орондоо оруулахгүй байж хамтдаа ялан дийлэхэд иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал маш их чухал.
Улсын хилээр орж ирж байгаа иргэд зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх нь таны иргэний үүрэг шүү гэдгийг онцлон тэмдэглэж хэлье. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд ОХУ болон бусад улс орон руу зорчихгүй байхад анхаараарай. Энэ дашрамд зарим байгууллагаас дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлье.
Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөрийн газраас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр зурагт хуудас, 320 өрхөд хүнсний тусламж, ариун цэврийн хэрэглэл, Мандал сумын хүн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, кварц зэрэг тоног төхөөрөмж, орон гэргүй 15 өрхөд иж бүрэн таван ханатай гэр олгосон байна. Мандал сумын “Спирт бал бурам” ХК ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан 3 дугаар зэргийн спиртийг олгохоор боллоо.
Ийм хүнд үед ард иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа эдгээр байгууллагуудад аймгийн зүгээс талархлаа илэрхийлье.
Сэтгэгдэл ( 3 )
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ!!!!!!!!
эх орон гэдэг чинь чи шүү дээ
ээгээд эх орон чинь хэлээд бн шүү сохорсон юум бүү байлдаа