-БИ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ҮЗЧИХЭЭД ҮХЭХ ЮМСАН ГЭСЭН БОДОЛ ТЭЭГЭЭГҮЙ-
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн, хуульч Г.Баасантай 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн үр дүнг бүгд хүлээн зөвшөөрдөг байх учиртай. Харин бид шударга сонгууль зохион байгуулж чаддаг уу?
-Парламентын засаглалтай орнуудад сонгууль зохион байгуулах баялаг туршлага байдаг ч 1890 оноос эхлэн сонгуулийн саналыг гараар тоолдог уламжлал өөр тийшээ эргэж эхэлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл машинаар тоолж эхэлсэн. Харамсалтай нь сонгуулийг мөнгөөр худалдаж авах боломжтой хамгийн найдвартай арга бол машинаар тоолох арга болсон. Тиймээс “мөнгөний ардчилал”, “сонгууль луйвардах цахим арга”, “компьюртерчлэгдсэн ардчилал” гэх нэршлүүд бий болсон байдаг. Энэ аргачлал Монгол Улсад 2012 онд орж ирсэн шүү дээ. Энэ үеэс Монгол Улсад “шударга сонгууль” гэдэг ойлголт хаагдаж эхэлсэн. Яагаад гэхээр өндөр хөгжилтэй орнууд үүнийг ойлгоод, санал тоолох машинаас татгалзаж, гараар тоолох нь илүү гэж байхад бид “хар машин”-ыг сонгосон. Учир нь цахим сонгууль сонгуулийн ажилтны хяналтыг багасгаад, зарим тохиолдолд бүр зогсоогоод эсрэгээрээ компьютерийн техникийн ажилчдын нөлөөллийг нэмэгдүүлдэг.
Техникийн болон программын асуудлыг авлигачид мөнгөөрөө зохицуулах боломжтой болдог. Үүнийг би 2012 оны сонгууль болохын өмнө мэдээлж байсан. Гэхдээ би зүүдэлсэн зүүдээ яриад байгаа юм биш. Тэр үед Бев Харрисын “Сонгууль луйвардах арга буюу цахим сонгууль” хэмээх ном Монголд орчуулагдаж гарсан юм. Гэсэн ч энэ номыг нийтийн гар дээр хүргэлгүйгээр устгалд оруулах арга хэмжээ явагдсан. Азаар миний гарт нэг ширхэг олдсоныг баримт болгон хүмүүст хэлээд байгаа юм.
-Цахим сонгууль явуулснаар ямар үр дүн гардаг гэсэн үг вэ?
-Бүх зүйлийг мөнгөөр шийдэж болдогт асуудал байгаа юм. Өнөөдөр мөнгөтэй хүн хэн байгаа билээ. МАНАН-гийнхан. Та бид хоёрт сонгууль луйвардах мөнгө байхгүй шүү дээ. Энэ утгаараа сонгуулийг шударга явдаг гэх баталгаа олдохгүй байгаа юм. Цахим сонгуулийн санал тоолох машинууд чинь сонгуулийн дүнг буруу гаргадаг, дутаадаг, “тийм” гэсэн байхад “үгүй” гэж уншдаг, “үгүй” гэсэн санал “тийм” болгочихдог нь аюултай.
-Санал тоолох машинд яаж нөлөөлдөг хэрэг вэ?
-Санал тоолох машиныг үйлдвэрлэгчид гэж бий. Үйлдвэрлэгчдэд л мөнгө өгчихнө. Амархан байгаа биз. Миний жишээ болгоод байгаа номон дээр сонгуулийн мэдээг яаж өөрчилж, 72 хувийн санал авсан нэр дэвшигчийг унасанд тооцож, 28 хувийн санал авсан хүнийг ялсанд тооцож байсан тохиолдлуудыг бичсэн байгаа. Ийм 53 жишээг хураангуйлж бичсэн ном. Надад барих баримт байгаа болохоор би “мөнгөний сонгууль болоод байна” гэж бардам хэлээд байгаа юм.
-Мөнгөний сонгуулийн Монголд хэрэгжсэн жишээг Та нэрлэж чадах уу?
-Бид Ерөнхийлөгчийн сонгуулиар харсан шүү дээ. С.Ганбаатар гэдэг хүний санал хоёрт явж байхад дөрөвхөн цагийн дотор С.Ганбаатар гурав руу ороод М.Энхболд хоёр руу орж байсан. Монголын ард түмэн бүгд харсан. Мөнгөний сонгууль Монголд хэрэгжээд эхэлчихсэн. Тэгээд УИХ-ын Сонгуулийн тухай хуульдаа “хар машин”-аар санал тоолно гээд заагаад өгчихсөн. Уг нь 3.2 сая хүнээс сонгуульд оролцож байгаа нь 1.4-1.7 сая. Үүнийг хуваагаад үзэх юм бол нэг сонгуулийн хэсэг дээр үсрээд л 2-3 мянган хүний санал тоолох хэрэг гарна. Та бид хоёр 3000 төгрөгийг нэгтийн дэвсгэрт байсан ч хурдан тоолчихно. Ийм цөөхөн сонгогчтой, хоёрхон хүн тоолсон ч чадахаар зүйлийг компьютероор хийнэ гэдэг чинь төрийн эрхийг хууль бусаар авсан, төрийн эрхэнд насаараа сууж хувьдаа ашиг хонжоо хайсан нөхдүүдийн сонгууль луйвардах арга техникийг ашиглаж эрх мэдлийг өөртөө буюу найз нөхөдтэйгөө авах гэсэн оролдлого. Ийм л зохион байгуулалттай гэмт хэрэг явж байгаа. Үүнийг нь хэлэхээр “Уучлаарай программ алдаа гаргасан байна” гэдэг ганцхан тайлбартай. Ингэж болохгүй шүү дээ.
-Хяналтын тооллогыг гараар хийх тухай хуулийн заалт бий шүү дээ.
-Гэхдээ бүх саналыг биш. Бид 100 хувь гараар тоолохыг шаардаж байгаа. Хяналтын тооллого гэдэг нь машинаар тоолчхоод магадгүй асуудал үүссэн нөхцөлд сугалаагаар юм уу, сонгуулийн төв байгууллагын саналаар тооллого хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хакердаагүй хэсгээ л тоолчихно. Хакердсан газраа тоолохгүй шүү дээ. Тэгэхээр луйвардах боломжтой машинууд Монголд тохирохгүй гэж би хэлж байгаа юм. Өнөөдөр Монголын байгалийн баялаг ачигдаж гараад оронд нь асар их мөнгө орж ирж байгаа ч ард түмэнд огт ирэхгүй байгаа, тийм үү. Хаашаа явдаг вэ гэхээр төрийн эрх мэдлийг авахад зориулж хакерддаг машиныг үйлдвэрлэгчдэд төлөх төлбөр болоод байна. Анх АНУ-ын сенатад танилцуулахдаа алдаатай тоолдог, санал дутдаг, “тийм”-ийг “үгүй” болгодог асуудлуудаа хэлээгүйгээр хууль батлуулсан байдаг. Миний жишээ болгоод байгаа номон дээр тодорхой бичсэн байгаа. Дараа нь луйвар яваад байгааг мэдсэн улсууд “цочсон” байдаг. Хөгжилтэй орнуудын ард иргэд биднийг бодоход ардчилсан нийгмийн буруу зүйлийн араас тууштай явдаг, тэмцдэг, үр дүнд хүрдэг, түүнийг нь хуулийн байгууллага нь барьж аваад шийддэг. Харин манайд хуульдаа тусгаж чаддаггүй, төр засаг нь дарамталдаг, дугарсан нэгнийгээ нийгмээрээ гадуурхдаг, дарга л мууллаа бол нийлээд муулчихдаг. Тэгээд нам намаар нь, нас насаар нь, хөрөнгө чинээгээр нь хуваачихдаг. Хөдөө орон нутагт амьдардгаар нь ялгана. Уг нь монголчууд бид нэг л эх оронтой. Бүгд буруу зүйлийн эсрэг тэмцэх учиртай. Бид бурууг хүлээн зөвшөөрснөөр цаг хугацааны хохирол амсаж байна. Хөгжил дэвшлээс хоцорч байна. Хүн болгон өөдрөг сайхан амьдрах бололцоогоо алдаж байна. Бид хүн төрөлхтнөөс дутахгүй амьдрах эрхтэй шүү дээ. Европт сайхан амьдрал байхад яагаад Монголдоо сайхан амьдарч болдоггүй юм бэ.
-Манай СЕХ ямар ажил хийдэг хэрэг вэ?
-Цахим сонгуулийн техникийг үйлдвэрлэгчид Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан сургалт зохион байгуулж, программыг нь бий болгож байгаад л толгойг нь угаачихдаг. Ингээд л сонгуулийн төвийн ажилчид цаана нь ямар аймшгийн зүйл болж байгааг мэдэхгүй сонгууль зохион байгуулдаг юм.
-Та СЕХ-нд хандаж үзсэн үү. Ямар тайлбар хийдэг вэ?
-Намайг 2012 оны дөрөвдүгээр сард цахим сонгуулийн луйврын талаар хэлж байхад СЕХ дуудан уулзаж байсан. Тэгэхэд нь “Би санаанаасаа зохиогоогүй. Эд мөрийн баримттай ярьж байна. Яагаад гэвэл энэ зөвхөн Г.Баасангийн сонгууль биш. Нийт ард түмний сонгууль. Би төр барих эрхээ хэн нэгэн хүнд төлөөлөл болгон өгөхдөө чадалтай, өөрөөсөө илүү хүнийг төлөөллөөрөө сонгох ёстой болохоос өөрөөсөө тааруухан, амин хувиа хичээдэг, атгаг бодолтой, нийт ард түмнийхээ хувь заяаг шийдэж чаддаггүй, дутуу хувь заяатай хүнд төлөөллөө өгч болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Нөхөд “маш сайн машин” гээд сонгуулийн луйврын сургалтдаа итгээд миний үгийг хүлээж аваагүй.
-Сонгуулийн төв байгууллага таны баримтыг үгүйсгэж чадсан уу?
-Миний хэлж байгаа бүхнийг тэд ойлгож байгаа. Гэсэн ч цаад талд нь хоёр нэртэй нэг нам буюу МАНАН байгаа болохоор юу ч хийж чаддаггүй. Саяхан би АН-ын ҮБХ-ны гишүүн болох гээд Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт сонгуульд явсан. Би долоо хоног явж ирэхдээ Монголд хоёр нэртэй нэг л нам байдаг юм байна гэдгийг ойлгосон юм. Тэд ардчиллын үнэт зүйлийн эсрэг Монголын ард түмний тархин дээр суучхаад баялгийг нь хулгайлах зорилготойг ухаарсан. Энэ шударга бус зүйлс нь Монголын ард түмнийг доройтуулж байна. Монголын ард түмний оргилуун, тэмүүлэмтгий, гэнэн цайлган, гүндүүгүй сайхан сэтгэлийг хууль гэдэг аргаар доройтуулах, гутаах, цөхрүүлэх аргыг хэрэглэж байна. Тэгснээ өөрсдөө хуулийнхаа дээр нь гараад зогсчихсон. Ийм бүлэглэл Монголын ард түмнийг 30 жил удирдсаныг би Хэнтий аймгийн ҮБХ-ны сонгуульд яваад яс махандаа шингэтэл мэдрээд ирлээ.
-Тэгэхээр АН-аас нэр дэвших асуудал замхарч байгаа хэрэг үү?
-Яахав, манай ард иргэд мэдээлэлд нухацтай хандах, үнэн, худлыг ялгаж, салгах чиглэлд учир дутагдалтай байна л даа, хөөрхий. Энэ бол ард иргэдийн буруу биш. Улс төрийн намууд ард иргэддээ мэдээлэл өгч, сонгогчдынхоо мэдэх эрхийг хангахгүй байна. Иргэд АН-ын ҮБХ-ны гишүүнд өрсөлдсөнөөрөө “Г.Баасан 100 сая төгрөгийг АН-д аваачаад өгчихлөө” гээд ойлгочихсон. Гэтэл ҮБХ-ны гишүүнд элсэхэд АН-аас тусгай сонгууль явдаг юм байна. Би Монголын улс төрийн намын гишүүн бусаар 20 жил явсан хүн. Зүгээр л ардын амьдрал дотор явдаг иргэний нийгмийн байгууллагын хүн шүү дээ. Иргэн Г.Баасан байхгүй юу, би. Өнгөрсөн хугацаанд бие дааж гурван удаа сонгуульд нэр дэвшлээ. 2008, 2012, 2016 онд нийслэлийн БЗД-т өрсөлдсөн. Гэтэл улс төрийн түвшинд “ганцхан Г.Баасан гараад яаж ч чадахгүй” гэж ард түмний тархийг угаадаг юм байна. Бүх зүйл нэгээс эхэлдэг. Математикийн шинжлэх ухаанаар бодсон ч 76-гаас эхэлдэг гэж сонсож байгаагүй. Тэгэхээр нэг хүн гараад юу ч хийж чадахгүй гэдэг ойлголтыг энэ 76 ард түмний тархинд суулгах замаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Үүнд нь манай сонгогчид бүрэн итгээд намайг гаргаагүй. Үнэнийг хэлэхэд, надад УИХ-ын гишүүн болж үзчихээд үхэх юм сан гэсэн бодол байхгүй. Зүгээр л ард түмний элч төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ, яаж ард түмнээ төлөөлдөг юм бэ, бид үнэхээр хуулийн дор амьдрах учиртай юм бол хууль яаж амьдралд нийцэх ёстой вэ гэдгийг УИХ-д тогтоох гэсэн юм.
-Та урд өмнөх сонгуулийн дүнд үндэслэн өөртөө дүгнэлт хийгээгүй гэж үү?
-2008 онд ард түмэн намайг сонгоогүйг би хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл би хуульч болоогүй байсан. УИХ нь хууль үйлдвэрлэдэг болохоор би 2012 онд МУИС-ийг бакалаврын зэрэг, 2016 онд магистрын зэрэгтэй хуульч болсон. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошоо үнийн дүнтэй хулгай хийхээр хулгайд тооцохгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Тэгэхээр би 270 мянган төгрөгийн хулгай хийвэл ял байхгүй. Яагаад гэвэл 420 мянган төгрөгөөс дээш дүнтэй хулгай хийснээр л хуулийн шийтгэл хүлээнэ. Ийм хууль баталж байгаа УИХ байж болох уу. Энэ чинь жижиг хэмжээний хулгайг өөгшүүлсэн үйлдэл. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг хумслах боломжийг хуулиар олгож байгааг би зогсоохыг хүсэж байна. Ажилгүй залуучуудын хөдөлмөрийн хөлсийг яаж үнэлж байгаа билээ. Хөдөлмөрийн гэрээ зөрчиж, ажилтны тохирох хөлсийг өгөөгүй бол ажил олгогчид оногдох хариуцлага алга. Гэтэл ажилчдаас үйлдвэрчний эвлэлийн татвар гээд л аваад байдаг. Үйлдвэрчний эвлэл гэдэг бол ажилчин хүний эрхийг хамгаалдаг байгууллага. ТэгвэлМҮЭ хэзээ ч ажилчдын эрх ашгийг хамгаалдаггүй. Хүмүүс яагаад үйлдвэрчний эвлэлийн татвар төлөөд байгаагаа ч мэддэггүй. Ингээд яривал Монгол Улсад маш их гажуудал бий. Үндсэн хуулийн 3.1-д “төрийн эрх ард түмний мэдэлд байна” гээд заачихсан. Тэр эрхээ сонгуулиар нэг удаа эдэлнэ. Ард түмний эрхийг төлөөлөх гэж байгаа хүн нь маш сайн хууль боловсруулдаг, ард иргэдийнхээ амьдралыг мэддэг, дээрээс нь улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, чадахгүй зүйлээ үнэнчээр хэлдэг байх ёстой. Ийм хүмүүсийг төрд гаргана уу гэхээс дуу дуулдаг, сайхан барилддаг, морь сайхан уядаг, магадгүй сайн ярьдаг хүмүүсийг төрд гаргаад байхаар бид яаж хөгжих юм бэ. Иргэн хүн хөдөлмөрч байх ёстой, шударга байх ёстой, сэтгэл тайван, итгэл үнэмшилтэйгээр амьдрах ёстой. Үүнийг л хуульчлах ёстой. Гэтэл өнөөдөр өвөг дээдсийн минь хадгалж ирсэн байгалийн баялгийг үй түмээр нь ачиж байна. Тэр баялгаас хэдэн төгрөг Монгол Улсад орж ирээд хэд нь ард түмний амьдралд тус болоод байгааг мэдэхгүй. Ийм байхад би Монголынхоо ард түмний төлөө ажиллахаас арга алга. Харамсалтай нь зарим нь жагссан нэгнийгээ “гудамжны авгай” гэж цоллодог. “Намын дурак” гэж хэлдэг. “Энэ муу юугаа мэдэх юм” гэж гоочилдог. “Энэ муу эмгэн гэртээ харь” гэж аашилдаг. Уг нь ийм ааш аяг Монголын ард түмэнд байх боломжгүй юм. Яагаад гэвэл бид цөөхүүлээ. Нийтийн эрх ашгийн төлөө дуугарч байгаа хэн бүхний ширхэг зөв үгийг аваад бусдын төлөө дуугарч чаддаг хүмүүсээ дэмжих ёстой. Магадгүй тэр хүнд алдаа байгаа. Г.Баасанд муу нь ч байгаа, сайн нь ч байгаа. Г.Баасангийн сайныг хөгжүүлэх ёстой болохоос цааш түлхэх хэрэггүй. Үнэндээ ардчилал гэж иргэд нь өөрийнхөө аз жаргалын төлөө төрөөс гаргаж байгаа шийдвэрийн буруу болгоныг зоригтойгоор хэлж чаддаг, түүнийг засахын төлөө ганцаараа ч гэсэн тэмцэж чаддаг, түүнийг нь олонхоороо дэмжиж чаддаг тогтолцоог хэлээд байгаа юм. Бид ийм нийгмийг бүтээж чадаагүй.
-Хоёр том намд элсэж, өөрчлөлт хийх бодол тань зөв байж болох юм. Гэхдээ Та богино хугацаанд АН-ын дотоод сонгуульд өрсөлдсөн хүний хувьд тус намын талаар ямар ойлголттой болсон бэ?
-АН-ын ҮБХ-нд дэвшээд орчихъё гээд үнэнээ хэлж АН-ын дарга С.Эрдэнэтэй өөрөө уулзахад зөвшөөрч, АН-ын гишүүний үнэмлэхийг авдаг аргачлалыг зааж өгсөн. Энэ дагуу Хэнтий явсан. Харамсалтай нь тэнд шударга сонгууль болоогүй. АН-ын чинь татварыг төлсөн хэн дуртай нь ҮБХ-ны гишүүн болдог юм байна. Хэнээр санал өгүүлэх вэ гэдгийг мөнгө төлөгчид л шийддэг юм байна. Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт байгаа АН-ын татвараа төлөөгүй гишүүдийн мөнгийг төлөх чадал надад байхгүй, уучлаарай. Байсан ч би хүний өмнөөс гишүүнчлэлийн төлбөрийг нь төлдөг тийм арчаагүй, албан тушаалын төлөө дурлагч атгаг этгээд биш. Би ҮБХ-ны гишүүн болохын тулд АН-д зургаан сая төгрөгийн хураамжийг нь төлөөд батламжийг нь С.Эрдэнэ даргаас гардаж аваад түүнийгээ ард түмнээс нуухгүй фэйсбүүкт тавьж, Хэнтий аймагт юу хийж яваагаа шударгаар хэлсэн. Яагаад гэхээр би гурван удаа бие даагаад гараагүй учраас, “ганц хүн айл болдоггүй” гэж намууд сурталчлаад байгаа болохоор өөрийн нас ахиж байгааг бодолцоод ийм сонголт хийсэн. Би чинь хөгшин хүн. Надад бие, физиологийн элэгдэл явагдана. Тиймээс энэ дөрвөн жилд эцсийн хүчээ шавхаад парламентын гишүүн болоод ард түмний элч төлөөлөгч гэж ямар хүнийг хэлэх вэ, хууль тогтоох процесс ямар нарийн байдаг юм гэдгийг чадлынхаа хэрээр үзүүлье гэж зорьсон юм. Надад нийгмийн амьдралын талаар ихээхэн туршлага байна. Өнөөдөр залуус төрийн муу бодлогын дор ажилгүй гутарч явах гэж, гутралаа тайлж архидах гэж төрөөгүй. Би энэ болгоныг өөрчилж, байгалийн баялгаас хүн болгон хүртдэг болгох гэж, тусгаар тогтносон ардчилсан нийгэм гэж ямар нийгмийг хэлдгийг харуулах гэсэн юм. “Гудамжны Г.Баасан” нэр автлаа Сүхбаатарын талбай дээр олон жил жагссан хүний хувьд энэ бүхэнд оролцохыг хүссэн юм. Тэгээд л АН-ын ҮБХ-ны гишүүн болохоор оролдсон боловч хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн дохио зангаан дор бүх зүйл явдгийг олж тогтоолоо. Ард түмэн намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж бодож болохгүй. Би өгөөгүй. Сайн найз нөхдийн буянд Хэнтий аймагт ажилласан. Хүн төрөлхтний өмнө хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны эрхийг Монголд авчрахын төлөө тэмцсэн ардчиллын анхдагчид надад тусалсан. Ахдагчид маань 30 жилийн өмнө тарьсан ардчиллын үр өнөөдөр яагаад хогийн ургамал болчхов, яаж энэ хөрсийг цэвэрлэх вэ гэж сэтгэл зовнидгийг би мэддэг болохоор АН өмхийрөөгүй байх гэж горьдоод тэр намд элсэх гэж очсон. Тэгсэн чинь өмхийрөхийн дээдээр өмхийрөөд, урсгал нь зогсоод, ялзарчихаад байгааг харлаа. Энэ нам МАНАН-гийн нэг хэсэг болжээ гэдгийг яс махандаа мэдрээд ирлээ. Ганцхан би ч биш, миний багт ажилласан хүмүүс мэдэрлээ.
-Одоо Танд ямар нөөц хувилбар байна вэ?
-За яахав, эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулсан тоглоомынхоо дүрмийг баталлаа. Би дүрмийнх нь дагуу тоглоод ч хамаагүй энэ бүхнийг зөв голдиролд нь оруулахын тулд нэг “тоосго” ч гэсэн тавих хүслээсээ ухрахгүй. Би 10 “тоосго” өрж чадахгүй байх. Гэхдээ үнэхээр хэрэгтэй газар нь чухлаас чухал, сайнаас сайн “тоосго” тавихыг хүсэж байна. Дахиад 100 жил өнгөрсөн ч зөв “тоосго” байсан юм шүү гэж хэлэгдэх зүйлийг хийхийг хүсэж байна. Түүнээс би тэтгэврийн насны хүн. Надад хийх ажил их байна. Ахмадын асуудлыг хэрхэн шийдсэн тухай ном бичмээр байна. Ард түмний мэдэхгүй олон сонин зүйлийг би үзэж явлаа. Таван удаа баривчлагдаж, 98 хоног “сууж” байсан хүний хувьд надад ард түмэнд хэлэх зүйл их байна. Даан ч зав алга. Цааш тэмцэх зүйл их байгаа болохоор өмнө яасан тухайгаа ярих боломж гарахгүй юм. УИХ-ын гишүүн гэж ямар эрх мэдэлтэй хүн байдаг, эрх мэдлээ яагаад буруу ашиглаад байгааг ойлгуулж, цаашид ард түмэн минь 2024 оны сонгуульд ямар жишгийн хүмүүсийг сонгох ёстой юм бэ гэдгийг харуулчих юм сан гэсэн чин хүсэл байна. Түүнээс биш “Г.Баасан чамд хамаагүй” гэвэл өнөөдөр ч гэсэн хариад сайхан амарчихмаар байна. Гэхдээ би ард түмнийхээ төлөө гүйх хувь заяатай төрсөн юм байлгүй дээ. Хувь заяаныхаа дуудлагаас ухрах эрх надад алга. Гурван хүүхэдтэй, олон ач, зээтэй хүний хувьд миний үр хүүхэд, ач, зээ нар сайхан нийгэмд аж төрөөсэй, хөдөлмөрлөөд хөдөлмөрийнх нь хөлс нь амьдралд нь хүрэлцээсэй, ирээдүйдээ итгэлтэй амьдраасай гэж зорьж явна. Түүнээс аль нэгэн намын гишүүн байж, хэн нэгэн даргад таалагдах гэж битгий амьдраасай гэж бодох юм. Ингэж зүтгэхгүй бол өвс тавьж өгөхийг хүлээгээд хашаанд хэвтэж байгаа малаас ялгаагүй болно шүү дээ.
-Та тоглоомын дүрмийг мэдэж байгаа. Тэгвэл яаж ялахыг бас мэдэж баймаар юм?
-Би яг л наадахыг чинь бодож байлаа. Ганцаараа гүйгээд бүтэхгүй юм байна гээд хоёр том намын нэгийг түших гэж үзлээ. Байгуулагдаад 30-хан жил болсон нам арай ч ялзарчхаагүй биз гээд очтол болдоггүй юм байна. Тэгэхээр цаашид ямар шийдвэр гаргах вэ гэдгээ их бодож байна. Би ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Надад Монголын ард түмнээсээ нуух зүйл нэг ч байхгүй. Би хаана ч хамаагүй өрсөлдөөд 76-гийн нэг болох нь туйлын чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр манай сонгогчид намайг хаана ч очсон дэмжээд нэг удаа УИХ-ын гишүүн болгочихвол би хамгийн чухал “тоосго”-ыг тавих болно. Надад дөрөвхөн жилийн энерги байна.
-Сонгуулийн жил гэхэд энэ жил харьцангуй тайван байх шиг санагдах юм. Уг сонгуулиудын өмнө төв талбайд жагсаалууд үргэлжилж байдаг сан?
-2008 оны сонгуулийн дараа өчнөөн хүний амь үрэгдэж байсан. Би өчнөөн хүн гэж хэлж байна шүү. Таван хүн гэж хэлсэнгүй. Олон залуусын амьдралаар тоглолоо. Олон ээж, аавын нус нулимсыг барлаа. Өнөөдрийг хүртэл сураг нь гараагүй олон залуу бий. Үүнийг олон хүн мэддэггүй. Тэгэхээр 2008, 2012, 2016 оны сонгуулиудын өмнө өрнөж байсан хүмүүсийн идэвх хэтэрхий намчирхсан байдалтай байсан. Харин 2020 оны сонгуулийн өмнө сонгогчид намаар хуваагдахаа больсон нь харагдаж байна. Явцуу эрх ашгийн төлөө хуваагдахаа больсонд би талархалтай хандаж байгаа. Сонгогчдын асуудалд хандах хандлага нэгээс хоёр шат ахисан нь 2020 оны сонгуульд эрх баригчдын муухай бодлогод хариу барьсан үйлдэл хийж чадах болов уу гэсэн итгэл найдвар надад төрөөд байна. Тийм учраас би сонгогчдоосоо 76-ын нэг дээр Г.Баасангаа тавьчихыг хичээгээрэй гээд байгаа юм. Надад УИХ-ын гишүүн байж үзэж, тоглох нас байхгүй. Монгол Улсын болохгүй байгаа хувь заяаг зөв голдиролдоо ороход нэг ширхэг “тоосго”-оор тус болохыг хүссэндээ гуйгаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 83 )
Зальтай худалч попчин авгай
Дэмий дээ
Сэжгийн эмгэн одоо болио. Хөлсний бузар чавганц
Баасанг дэмжиж байна.хачин бүдүүлэг үг хэлж байгаа та нарын толгой дотор энэ хүний хэлж байгааг ойлгох өчүүхэн ч зай байхгүй шүү дээ.харин Баасан та буруу намдаа хайран 6 сая төгрөгөө өгч дээ.тэгээд бодохоор та бас л алджээ.Гэхдээ алдахгүй хүн гэж байхгүй болов уу.ямар ч байсан одоогийн хувиа бодож УИХ_д их мөнгө цацаж гараад дараань түүнийгээ олох гэж зүтгэдэг луйварчид шиг хүн биш байх гэж найдаж байна.
Zarim hun UIH orj busadtai uraldaj ideh uuj hulgailah, otirgiinhoo tender, munge tsohih temtseend yaarch bh shiv dee. Buh, duuchin yaruu nairagch gudamjnii temtsegch geed yalgaagui ene temtseend tatgdan ordog bololtoi. Ard tumen, eh oron gsn zuiluudee neg musun martdag bololtoi. Aguu hyazgaargui shunaliin temtseen. 4 jil urgeljilne. Bugd oroltsohiig husj bn. Odoo bid arai uur humuusiig songomoor bn aa mongolchuudaa. Ene hun bol MANAN iin l hun hj oilgoj bn. Jujig togloj nert garch, naimaaltsaj... odoo 4 jil bas biznes hiih sanaatai
4 хөн жилийн энергитэй хүн төрд хэрэггүй
заа солиор арай гэж хэдэн юмнаас салах гэж байж бас чамайг сонгоод 4 жил тэнэгтэх үү бид ч бас тоолох настай эргүү хэдэн авгай нарыг гаргахаа болий доо 2 дахь Билэгт мөн та гэртээ байй чамайг сонгох нь бүү хэл сонсохоос ч айж байна цаашаа бай \n
за больж үз зүгээр гэртээ сууж ач зээгээ хар 4 хөн жилийн энергитэй ч гэх шиг иннэдтэй юм яриад ард түмэн өрөвдөөд сонгох юм бна л да та нарын насны хүмүүс энэ 30 жил юу хийснийг хэний амьдрал дээшилсэн нь илт бгаа биз дэ та нар боль одоо залуучуудаа сонгох цаг ирсэн шүү ард түмэн минь хэн ч сайхан ярьж чадна шү баасан авгай шиг
Зөв ухамсартай хүнд ойлгогдохоор ярьж байна дэмжиж бна өнөөгийн их хурал сонгуулийн хар машинийг маш сайн ярьсан би ч хар машинд итгэдэггүй гараар тоолох хэрэгтэй баасан гуайг дэмжиж байна өрсөлдөөд гишүүн болох ерөөлийг дэвшүүлье
Залуус залуус гээд л шуурцгаах юм.гэтэл яг зөв бодолтой шударга залуус өөрийгөө мэдрээд одоохондоо нэр дэвшихгүй. Харин оронд нь аль нэг намын бөгс долоож,цүнх барьсан бага мэдэж их ярьдаг синдромтой шилэн Цогоорхуу зарим залуус энэ орон зайг ашиглах гээд бна.тэрний оронд дундаас дээш насны үзэл бодол нь тогтсон юмны наад цаадыг ойлгох болсон хэнд ч худалдагдахгүй шударга Баасан мэтийн хүмүүсийг ,мөн орон нутаг болгон бас нэг шударга хүмүүсээ гадарладаг болсондоо.тийм хүмүүсээ сонгоцгооё.
энерги нь байхгүй болж байгаа эмгэн гээд өөрөө хэлээд байна шүү дээ
Болохгүй юм алгаа үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтөй гэдэг үнэн бхаа бараг үнэн г хэлчих хэлчихлаа УИХ бгаа залуучуудаас хэдэн хувь илүү юм хэлж бн ДЭМЖИНЭЭ
Хөгчүүлийн тогойг эргүүлж худал ярьсанаас өөр юу хийсэн Чавганц билээ. Балай Баасан авгай больж үз, хов ярьж идэж уусан чинь багадаагүй. Хөгшин настай хүмүүст чи юу хийж гийгүүлсэн юм. Худлаа ярьж шударга царайлахаа боль. чавганцын ажлаа хий
4 jiliin tursh l ene ugee yrih bailaa daa odoo ene hunii ug une tsenegui bolson. 4 jiliin energee tetgebertee garch ach guchaa har heden jil amid ybahaa bodoo\n
odoo boloon bish uu tor taniar dutahgui ee tord orj bitgii samaraa guiy aa. ahmaduuduug neg heseg samarsan. odoo zugeer l urdah ajilaa hii ta ymar amidarltaigaas ymar amidral ruu shiljlee odoo bolnoo bitgii shunaa. altan zagasnii emgenii zan hereggui shuu suuld n yadag bilee ene amidraldaa setgel hangaluun amidaraa\n
Баасан чавганцаа ингэж хүмүүсийн доог тохуу болж байхаар гэртээ суувал яасийн бэ.Хүмүүс өөрт чинь их дургүй юм байнаа.
Баасан чавганцаа ингэж хүмүүсийн доог тохуу болж байхаар гэртээ суувал яасийн бэ.Хүмүүс өөрт чинь их дургүй юм байнаа.
ХЭРЭГГҮЙ ДЭЭ.................................
Баасан,Энхбаяр гээд сэтгэл нь цаддаггүй дуракууд байх юм ах
Байгаа жаахан энергиэ гэр бүлдээ зарцуул даа, Баасан гуай минь.
Хүн муулж дур тавьдаг \n5 хүний нэг байхаа больчиж болохгүй юу \nХүнээс нуугдсан ч өөрөөсөө нууж чадах уу үргэлж би тийм гэж бодох ямар вэ
Хуцалгүй тэр Элбэгдоржоо олж ир энэ бузарийг дагаад олон жил далбаганаа биз дээ одоо элийй балайг танихгүй гэж хэлнэ дээ хуцалгүй зайлаа
Үнэхээр зөв ярьж бна бид ийм л ардчилалыг хүсэж өөрийн бие сэтгэлээ золиосолж явсан ийм үөв хүмсүүдийг сонгож төрд гаргах хэрэгтэй
Бас нэг шоронгийн хулгайч л юм байнашдээ
Хэн бэ чи
Бохир авгай даа.Бөс нэг бөгс долоогч.Эбэ Баттулга Эрдэнэ гээд долоогоогүй бөгс алга.Балиар хог
4 хөн жилийн энергитэй үхэх гэж байгаа маанаг чавка болиочээ зайл чи муу.Энерги гэдэг үгний учраа мэдэхгүй ийм л мал шүү дээ.Бүдүүлэг балиар хог зайлаа
Манагаас хэнийг ч бүү дэмжидлээ. Баасан авгай чинь манангийн, Элбэгдоржийн хутган үймүүлэгчдийн л нэг. Шудрага мудрага гээд байх юмгүй.
zugeer zailaad uguuch ergui avgai mini
Уул нь таныгиаш ох пэиждэг боловч АН с нэр дэвинэ гэрэд урам их хугарсан АН МАН г ихэнхи хүмүүс дэмжихшүйг мэдэрмээр л юм гэж бодогдсон шүү
Baasan guai shudrag shuu taniig demjij bn
jinhen zorigtoi shudrag emegtei baasanguia ta\nniig ih hurald ochuul awilgalch hulgaich nar amia horlonj mongoloos zuhtana daa
76-giin dotor iim eh oronchid baga masstai bgaa uchraas mongolchuud unuudur doroi buurai bgaa yum.
troll-uud ni yostoi neg yazganah yum aa.\n
Дэмжиж БАЙНА..ХҮМҮҮСЭЭ..ИРЭЭДҮЙН ТӨЛӨА ДЭМЖЭЭЧ
АГУУУ.. ХЭЛЭХ ҮГ АЛГА..ИЙМ ҮГ АМНААС НЬ. ГАРАХ ХҮН..ГИШҮҮН АЛГА...ТА БОЛ ЖИНХЭНЭ. ИРГЭНИЙ. ТӨЛӨӨЛЛИЫН ҮГҮҮД ХЭЛЖЭЭ
Хар машиныг янзалз болдог байсан бол еренхийлегчийн сонгуулиар М. Энхболд гарах байлаа.\nХарин ч сонгуулийн еренхий хороо шударга ажиллаж байгаа шуу Баасан авгай гуай.
Худалч Баасан авгай юу бэ. Ямар ч хууль ёс зүйг мэдэхгүй одоо 60 хүрчээд юун УИХ бэ энэ ямар эрлэгт явуулдаг хогийн сав уу. Больж үзээрэй.
BAASAN avgai ta ”-Санал тоолох машиныг үйлдвэрлэгчид гэж бий. Үйлдвэрлэгчдэд л мөнгө өгчихнө. Амархан байгаа биз.” gej khelsen bna CHI yaj oilgokhovdee Mashindaa bishee. Tuuniig chini ajiljuuldag programm gej baidag yum TUUNIIG l yanzaldag yumaa “ганцхан Г.Баасан гараад яаж ч чадахгүй” гэж ард түмний тархийг угаадаг юм байна. gejee Ene chini ch bas khudlaa. BIYE daaj ner devshee yalsan olon gishiin baigaa shuu dee . Ene met yu ch meddeggui, bas khudlaa yaridag bolokhoor chini chamaig yu geel songood baikhav dee
Чад болохоо хүн мэддэг, мэдэрдэг гээ биз дээ
zass i ter gazriin mongoo yasnaa nastanguudad tailbarlaadah ongorhoos ni omno
Jenko iin shalnii alchuur. Bitehgui ee ene avgai, shar yanga ed nat bol zugeer l Jenko iin alchuuruud.
Ахмадын холбооны хуучин байшинг барьцаалж байгаад зарчихдаг бас нэг газарын наймаачин .
Odoo boliod uguuch Baasaan odoo gertee tsaigaa chanaad ach zeegee haraad suugaach MONGOL TUR CHAMAAR DUTAHGVI odoo bolij vz
jor uzsen lamaas zovlon uzsen chavgants deer gedeg ym . . usen tuulsan amidraliin tuuh hashir turshlaga unaj bosoj yvsan temtseliin ur dungeer olj avsan mash ih turshlaga chni odoonii niigemd tun heregtei taniig demjih humuus olon bgaa amjilt husie
Yum songuuli be
Энэ авгай дэмий юманд санаархах юмдаа. Жагсаалдаа явчихаад хааяа нэг том том юм яричихаад гэртээ цайгааа уугаад дулаан сууж байсан нь дээр дээ\n
Xuuramch diplomtoi xvmvvsch mer ser baidag bolood, uls oronoo bodoxgui xulgai xiideg, xudalaa yardag xulgaich nertei gishvvdees BAASAN ARAI UUR BAIX.
DEMJIJ BAINA. MANAIXAN UURIIG CHIN OILGOX BAIXAA XESEG XVMVVSL DEMIIRCH BAIGAA YUM TA BOL CHADNAA.AMJILT XUSEY!
Зүгээрээ баярлалаа Тэр энергээ өөртөө зориул Монгол төр ард түмэн таниар болон тань шиг хүмүүсээр дутаагүй
Маанаг эмгэн болио.Байрандаа байл даа чи.Даварсан чавка
Энерги гэдэг физикийн ухагдхууныхаа учрыг мэдэх үү чи.Энэ нэг солиотой юм хууль мэдэх үү кккк
Баасан авгай юу ч хийж чадахгүй боловсролгүй тэнэг,солиорч явж энэ зэрэгт хүрсэн. АН -д ийм хүмүүс дээшээ гардаг \n
угаасаа л ахмад настангуудын нэрээр шоу хийж дээш ахиж 3-н гүүрний тэртээ амьдрах болсон хүн биз дээ,ордноор л нэг их нүүрээ будсан мини юбка өмсчихсөн төрийн машин унасан том амьтан,ингэж явахаар өнөө БААЖ БАЙГАА БААСАНГИЙН цаг ч билүү,эс бол нээрээ өдий насны эмгэн бидон бариад сүү нтр гэсэн шиг ээ,үр ач зээгээ хараад сууж байж болдоггүй юм уу,одоо АХМАД-ын нэр барьж шоудая гэхээр урд нь хулхидчихсан болохгүй,нээх хуульч нтр гэж сургуульд сурч толгой мэдлэгийнхээ хэмжээг мэдэхгүй маанагтаж явахаар зүгээр холхон байчих,юм гэдэг ЦАГ ХУГАЦААТАЙ ШҮҮ,БААСАН ЧАМГАНЦ АА
Хуулийн хугацаа болоогүй байхад сонгуулийн ороо нь орчихсон баасан мэтийн нөхдүүдийг яана даа,
Baasan avilgch bish uchraas tuuniig songochihoj boloh yum. Aldart avilgachid JDU chid Darhan avarguud Gaviyat jujigchin hooson chalchigchdaas lav iluu eh oronch sh dee
Манан-гийн эсрэг залуустай нэгдээч ээ!!! Нэгдэж байж л\nЭнэ нийгмийг зөв замд нь оруулж чадна шүү!!! \nХувийн амибицаа дараад агуу их үйл хэргийн төлөө нэгдэцгээе! \n\n\n\n
Энэ хүнийг нэг удаа гаргаад үзэх хэрэгтэй. МАН-ын унгас алдаж янцагласан авлигачин шахаачин гахайнуудаас хамаагүй дээр.Ард түмний амьдралыг мэднэ.
Энэ хүнийг нэг удаа гаргаад үзэх хэрэгтэй.
чавганцынхаа ажилыг хий л дээ бабушка
ийм настай хүн гэртээ ач зээ нараа харж жаргаж суумаар юм залуу үеэ гаргах хэрэгтэй болимоор юм даа
Хэн чамаар загнуулах гэж сонгох вэ дээ ?\n Алтан загасны чавганц шиг аашилж байх шив.
сөрөг сэтгэгдэл бичигчид бол ардчилсан намын гишүүд бололтой. Уг нь үнэн үг явдалд тустай гэдэг дээ Тэтгэврийн хүнээс дор, сэтгэлгээ нь хөгширсөн, хөгцөрсөн ардчиллын залуус хөөрхий, та нарын өмнөөм ичив.
санаа зөв бол заяа зөв. муу санаа эзнээ отдог гэдгийг л хэзээ ч мартах учиргүй
МАНАН-д холбогдчихоогүй хүнийг 2020 оны сонгуульд олж сонгох ёстой. Элбэгдорж, М.Энхболд нар МАНАН-гийн толгойлогч юм бол, ялангуяа Элбэгдорж гадаадаар тэнэж явахдаа уран цэцэн ярьж хар машин үйлдвэрлэгчдийг ятгаж явж болзошгүй юм. Хар машины ил шид 2020 онд л харагдах байх. Буруу тоолдог бол МАНАН гараад л ирнэ. Дараа нь 2008 оныхоос дор үйл явдал битгий л болоосой!
Чи бол худалдагдсан авгай Чи АТГ олон нийтийн зөвлөлийн дарга нэрийн дор зүгээр л бууны нохой гэдгээ өөрөө нотолж нэрээ хугалсан хүн одоо чамайг зүгээр л хуцуулах гэж цахд улс чинь угаадас өгнө Бид бууны нохойг сонгож болохгүй
Muu uls toriin yanxan Mongold yu ch xiigeegu ooroo l bolson bxda
АН иймэрхүү хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлж байгаа бол үнэхээр боловсон хүчингүй нам бна. Дэлхий нийт технологи, инноваци шинжлэх ухааны мнженерчлэл рүү орж байхад цагдаагийн мөр дэс тасдан хаядаг Баасан гуай Их хуралд очоод юу бүтээх бол.
Наад энергиэ нөхөртөө л зориул даа хэл амтай болгон гишшүн болдог гэдэг санаархлыг одоо таслах хэрэгтэй
Ямбий гэх бичигч ээ .Хорвоогийн жамаар хүн бүхэн л ямбий болно үхнэ. Харин ч энэ Баасан жамаараа сайхан л явж байна. Хүнийг ямбий авгай гэж бичиж байхаар өөрийгөө гэгээрүүл ээ.
Тойрог нь таарвал хамгийн түрүүн дэмжинэ.Хачин сонин эмэгтэй гишүүдээс 100 хувь илүү хүн шүү яваж ЖДҮ гээс хулгай хийхгүй хүн хулгайч худалч гишүүд хөрөнгө мөнгтөй тулдаал их хуралд гараад байгаа юм шүү.Ард түмэн минь энэ удаа энэ хүнийг сонгоод үзээрэй.
1890 Оноос санал тоолсон гэнэ үү.би ойлгосонгүй.тайлбарлана уу
ТЭНЭГ АВГАЙ БОЛИО ЧИ
Хүнийг муулах элдвээр гоочлох талаараа бол Баасан авгай гайхалтай юм билээ.Баттулга яаж ч олсон юм бүү мэд.АТГ-ыг ёстой нэг бантагнуулж чадсан.Чи бол бусдын мууг үзхийн төлөө гүйж чадах байх.Улсад юм бүтээнэ гэвэл түүн шиг худал юм байхгүй шүү
За Баасан минь одоо больж үз амар сэтгэл санаагаа амраа энэ цаг үеиин хөгжилд залуу үе л гарч ирж баиж хөгжинө үү гэхээс оюцн ухааны тэлэлтгүи хов жив хэрүүлээс цааш хардаггүи чи бид хоёр шиг тэтгэвэриин насны хүн хэрэггүи заигаа тавьж өг АТГ -д олон ниитиин зөвлөлиин даргаар очоод юу хииж гиигүүлэв хүн олдохгүидээ чамаиг томилсон юм бишээ хэзээнии заргач зангииг чинь улс ашигласан юм ямар шинэлэг зүил хиив сонсогдсон л юм алга би л лав чамаиг сонгохгүи яг үнэндээ залуу үеээ л дэмжии 4 жил болохгүи энерги чинь барагдчихвал яах билээ
Зөв санаа байгаа байгаа бол сайн таниул. Дэмжих байхаа. Ард түмэн чинь.
bas amyd bauna uu galzuu chavka
Баасан авгай болио . Галзуу солиотой хүмүүс цуглар ч орилдог газар УИХ биш та гудамжиндаа л орил. Сайн ч муу ч тусгаар Монгол улсын парламентад арай өөр хүн сууна шүү, та төрөө хүндэтгээд дахиж ийм юм бүү ярь. Төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажилыг байнга харлуулж , муулж байхаа болль, сайныг нь сайн байна гээд магтаж бай хар цагаан энерги тэнцвэржинэ. Таны толгой дээгүүр муухай хар энерги эргэлдэж байгаа болхоор өөрийн чинь хайртай АН хүртэл жийрхээд авахгүй байна шүү дээ бусад нам ч авахгүй л болов уу
1 хүн алт шиг хүн байлаач ИХ-д ямарч нөлөөгүй 2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо
Baasan egchee, tanii bodood bga chin erch huch bish, setgetsiin geg shu. Bitgii anduuraarai.
Zai n duusax geed sandarch bx shig bna da xuurxii yax gesiin be ix xyrald devshij yaag yu xiix vv
Зөв энэ хүний хэлсэн ярьсанг байнга сонирхож уншдаг их эх оронч дайчин эмэгтэй шүү 76 н нэг байх ёстой ийм хүнийг бид дэмжих хэрэгтэй та заавал нэр дэвшээрэй би таныг дэмжиж байна танд амжилт хүсье
ЭНЭ АВ ГАЙ байгаа юм уу