АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг.
Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл уг хэргийг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.03.03/Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Одоогоор шүүх хурал эхлээгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хэргийг шүүхээс буцаана гэж МАНАН-гийн нэг нөхөбр айлдсан байна. Сураглавал Элбэгийн хамсаатан бололтой. Бямбаа агсан амиа хорлох хүн биш, эцэстээ үнэнийг өгүүлэхээр шийдснийг МАНАН мэдээд будандаа оруулж эд бад хийсэн бололтой.
Бямбаа агсан МАНАН-ийн хамаг булхайг түүний дотроос ЭЛбэгдорж, Сайханбилэг, Баярцогт , луухаан Эрлэнэбат, хужаа Ганболд , Эрдэнэбилэг, ХХБ-ны хэргийг сайн мэдэж байсан ба угийн шударгуу хүн тул илчлнэ гэж айгаад түүнийг амиа хорлосоноор тооцуулж устгасан байх магадлал маш гэж учир мэдэх хүмүүс өгүүлж байна.