Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.03.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Улмаар шүүх хуралдааныг өнөөдөр /2020.03.05/ үргэлжлүүлэхээр болсон юм.
Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч батлан даалтад гаргасан билээ.
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан байдаг.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.05/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Шүүх шударга яллахыг шаардаж байна! Авилгачдад гишгэх газар үгүй!!!