Хурандаа Х.Ариунболдыг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

АТГ-аас ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг авлигын хэргээр саатуулан шалгаж байна. Түүнийг хорих ангид хоригдож байгаа сэжигтнүүдээс авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татжээ.

Улмаар өчигдөр /2020.03.04/ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top