Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.03.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.05/ үргэлжилж байна. Шүүх хурал 09.00 цагт эхэлсэн бөгөөд түр завсарлаад 13.30 цагт үргэлжлүүлэн хуралдаж байна. Одоогоор нотлох баримтыг шинжлэх, судлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч батлан даалтад гаргасан билээ. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
оркуудаа орон шоронд нь хийж авч урагшлаяа монголчуудаа