Шинэ коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгж, байгууллагууд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын хандивын аянд бэлэн мөнгө, бараа материалын дэмжлэг үзүүлсээр байна.
Энэ хүрээнд “Хурд” хамтлагийнхан гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт хийхээ мэдэгдсэн. Тоглолтыг маргааш 09:00 цагаас “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна "Хурд хамтлаг" цахим хуудсаар шууд дамжуулах юм. Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, байгууллагаас хандивласан мөнгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгөх аж.
Мөн "Хурд" хамтлаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп оддын хамтарсан “Бид эх орондоо хайртай” тоглолтыг зохион байгуулж байсан юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЛБАН ЁСНЫ ХАНДИВЫН ДАНС:
Жич: Та шилжүүлэг хийхдээ банкны нэр болон дансны дугаараа зөв сонгохыг анхаарна уу.
Сэтгэгдэл ( 0 )