Нус цэрээ хаяж, ил задгай бие зассан 6898 иргэнд 76 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Нийслэлийн харьяа газруудын дарга нар өнөөдөр /2020.03.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Цагдаагийн байгууллагын 1100 гаруй албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “ Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдээс 168 гаруй ААН захирамж зөрчиж, үйл ажиллагаа явуулсан байна.

Удаа дараа давтаж үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийг дурдвал,
 

  • Сонгинохайрхан дүүргийн “Ану” төв цахим тоглоомын газар удаа дараа захирамж зөрчиж ажилласан.
     
  • Баянзүрх дүүргийн “Марина” цахим тоглоомын газар таван удаа захирамж зөрчиж ажилласан.
     
  • Баянгол дүүргийн “Фокус” цахим тоглоомын газар удаа дараа захирамж зөрчиж ажилласан.
     

Нийтдээ 70 гаруй ААН-үүд удаа дараа захирамж зөрчиж ажилласан учраас эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Иргэд, ААН-үүд төр засгаас гаргаж байгаа захирамжийг үл тоож байна.

Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжын дагуу олон нийтийн газар нус цэрээ хаясан, ил задгай бие зассан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
 

  • 1100 нь нус, цэрээ хаясан зөрчил байна.
     
  • 650 гаруй нь бие зассан зөрчил байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 09

yasan biee avch yavj surdaggui hogiin novshnuud vee…zaashid ch gudamj talbaid bie zasdag hymyystei hatuu temzeh heregtei..

0  |  0
Top