Туркийн Анталья хотноо болсон байт харвааны Дэлхийн цомын цуврал тэмцээнд манай тамирчид оролцлоо. Тус тэмцээний холимог харваанд 34 баг оролцсоноос Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар Украин, АНУ, БНХАУ-ын тамирчдыг ялж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын хосод ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан нь манай тамирчдын хамгийн дээд амжилт болов.
Дэлхийн цомд 110 эмэгтэй “алтан зурхай”-д гарч цэц сориход ОУХМ Б.Урантунгалаг урьдчилсан харваанд 43-аар шалгаран, цаашид Польшийн Ж.Жасаг 7:3, Энэтхэгийн Б.Девиг 7:1, Италийн Н.Валееваг 6:4-өөр буулган авч, шөвгийн наймд БНСУ-ын Хан Гёнхид 2:6-гаар дийлдсэнээр зургадугаар байр эзэлсэн байна. А.Энхтуяа 82, Ч.Оюунсүрэн 88 дугаар байрт оржээ.
Тус тэмцээнд 130 эрэгтэй өрсөлдсөнөөс ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан шатанд 13-т орж, улмаар Ц.Клорней (Румын), М.Франжилли (Итали) нарыг тус бүр 6:2-оор ялж, дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигддэг Б.Эллисон (АНУ)-д 5:6-гаар дийлджээ. Урьдчилсан харваанд 49-д оржээ.
Дашрамд сонирхуулахад, Ж.Гантөгс дөрвөн зайннийлбэрээрулсындээдамжилтыг (1319) 1336 оноогоор шинэчилсэн бол холимог харваанд ч дээд амжилтыг эвдсэн байна. Байт харваачид Туркт 18 хоног бэлтгэл хийгээд ДАШТ-д оролцохоор Италийн Турин хотыг зорих юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )