COVID-19 халдварт өвчний тархалт болон үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан IPTV үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани Видео сандаа дэлхийн шилдэг кинонуудыг багтаасан “100% OFF” цэс нэмлээ.
Хүн бүрийг гэртээ байхыг анхааруулж, хүүхдүүд хөл хорионд орсон энэ үед зарим контентоо ийн төлбөрөөс чөлөөлсөн нь үзэгчдэд таатай санагджээ.
Хэрэглэгч та “100% OFF” цэснээс хүссэн киногоо үнэгүй хүлээн авч үзэх боломжтой бөгөөд өдөр бүр шинээр кино нэмэгдэн орж байгаа аж.
Харин нэмж хэлэхэд, ихэнх байгууллагууд ажилчдаа гэрээс буюу цахимаар ажиллах зохицуулалт хийж байгаа учир гэрийн интернет хурд удаашрах, ачаалал нэмэгдэх тал байгааг иргэд хэлж буй. Энэ чиглэлд ч арга хэмжээ авахад болохгүй зүйлгүй билээ.
Өөрийн болоод гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалан шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байж, гэр бүлтэйгээ цагийг аз жаргалтай өнгөрүүлэхийг зөвлөж байна.