Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэсm 2020.03.09-13-ны өдрүүдэд нийт 588 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 418 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна.
Түүнчлэн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн ба алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16 хувиар, гэмтсэн хүн 22.2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ МОНГОЛ УЛСАД ЧИНЬ КОРОНАВИРҮСНЭЭС ИЛҮҮ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ АЙМШИГТАЙ БАЙНА ШҮҮ