САЙН МЭДЭЭ: Гэр бүлийн хүчирхийлэл БУУРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний хоёр сарын гэмт хэргийн тоон мэдээллийг хүргэлээ. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 6745 болж, өмнөх оны мөн үеэс 691 буюу 9.3 хувиар буурсан байна. 

Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 449 (79.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160 (9.9%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 86 (24.0%), хулгайлах гэмт хэрэг 135 (6.8%), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 114 (83.2%), хүчиндэх гэмт хэрэг 49 (36.3%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 41 (1.0%) -ээр буурсан нь голлон нөлөөлжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114 (83.2%)-өөр буурсан үзүүлэлттэй байна. 

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 426 болж, өмнөх оны мөн үеэс 22 (4.9%)-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 38 болж, 4 (9.5%)-өөр, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 170 болж, 155 (47.7%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 294 болж, 5 (1.7%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 64 болж, 19 (22.9%)-өөр тус тус буурч, харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 540 болж, 128 (31.1%)-аар өссөн үзүүлэлттэй байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.58) 2020 оны 03 сарын 13

Чингис хаан хүний хамгийн том дайсан дотор бий гэдэг мөнхнаран ээж залбиралын үр дүн фесбүүк хуудаст морил убпаласд мөнхнаран ээж залбирал ням гариг болгоны 10 цагт 10.000 төгрөгийн тасалбараар эхэлдэг их хойд бөө ганболд лекц уншдаг шинжлэх ухааны үндэстэйгээр лекцээ

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 13

ashgui dee

0  |  0
Top