Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр хоёрдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Завхан аймгийн Идэр суманд 20 мм хүрсэн байна.
Агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Цогтцэций суманд +14.4 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Тосонцэнгэл болон Цэцэн-Уул суманд -41 хэмд хүрчээ.
Үнэмлэхүй их салхины хурд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутгаар түр зуур 24м/с-д хүрсэн байна.
Цасны хамгийн их зузаан хоёрдугаар сарын 29-ний байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 39 см хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )