Шинэ үеийн залуус өөрөөр сэтгэж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон залуу репперүүд хамтран “Надад хамаагүй” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ /2020.03.09/ цацжээ. Тодруулбал, реппер Roockie, 168 , Pacrap, Don dior, Wolfizm, Loce нар нэгдэн уран бүтээлээрээ дамжуулан залуусыг уриалж эхэлсэн байна.

Тэдний энэхүү дуу нь “Надад хамаагүй” хэмээх залуусын аяны эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тэд дууныхаа клипийн нэг үзэлт болгоныг нэг төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд долоо хоногийн дараах үзэлттэй тэнцэх мөнгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлахаар болжээ.

Аяны хувьд цаашдаа олон уран бүтээлч , нийгэмд нөлөөлөгч залуусын  дуу хоолойгоор дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодол, сонголттой байхыг уриалан ажиллах аж.

А.СҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top