Шүүхээс О.Боргилд 5.3 жилийн хорих ял оноолоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Прокуророос шүүгдэгч О.Боргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван жилийн хугацаагаар хорих ял оноолоо.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.4.242) 2020 оны 03 сарын 16

Хунийг алчихаад цонхоороо шидчихээд 5,3 жил авдаг юм болов уу яасан хачин хууль вэ

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 16

Зөв зүйтэй шийдвэр бна

0  |  0
Yal bagadsan bn(64.119.26.198) 2020 оны 03 сарын 16

Alchaad teriigee nuuh gej tsonhoor shideed, uuruu usersen gej meduuleg ugsun geed ter uyeiin medeenuud deer garaad l baisan shd. Allagiin yal baga bn. 20-25 jil baih yostoi. Bayan ailiin huu yum chin shuugchdiig amaar ni gartal avilgadaad suuldee tensen bolood duusnaa ayagui bol

0  |  0
зочин (59.153.112.17) 2020 оны 03 сарын 16

одоо залуучууд аль аль нь тэвчээгүй болж дээ энэ ямар хэрэг хийсэн гэж сонирхоод байгаа бол та хууль судлаач дэээ

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 03 сарын 16

залуучууд ер нь эрчүүд их харгис болчихсон гарч байгаа гэмт хэргүүдээс харахад эмэгтэй хүн эх хүнийг хайрлах хэрэгтэй

0  |  0
мэдэхгүй(119.40.98.177) 2020 оны 03 сарын 16

Энэ хүн ямар хэрэг хийсэн юм бол ямар хэрэгт холбогдсон бэ? Ийм дутуу дулимаг зүйлээр яадаг юм. Өөрөө мэддэг байж болно бусад хүмүүс мэдэхгүй гэдгийг тодруулах ёстой.\n

0  |  0
мэдэхгүй(202.179.24.195) 2020 оны 03 сарын 16

хайран залуугийн амьдрал. Тэр хүүхэн уурлаад цонхоор үсэрсэн гээ биз дээ

0  |  0
Top