Өнөөдрөөс 2000 жолооч Гашуунсухайтын боомтоор нүүрсний тээвэр хийнэ

2020 оны 03 сарын 16

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, хилийг өнөөдөр буюу 16-ны өглөөнөөс нээлээ. Нүүрсний тээвэрлэлтийг Цагаан хаднаас Гашуунсухайт боомтоор хийхийн тулд  эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд нэвтрэх ёстой.

Өнөөдрөөс тээврийн компаниуд ажилдаа ороод явж байна. Жолооч нар онцгой бүс дээр ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдлын хүмүүстэй адил  хамгаалалт, хувцас хэрэглэнэ. Машинаасаа буухгүйгээр тээвэрлэлтээ хийнэ. Энэ долоо хоногийн гурав дахь, дөрөв дэх өдрөөс тээвэрлэлт жигдэрнэ. 90 гаруй компани, 2000 жолооч нүүрсний тээвэр хийнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.150) 2020 оны 03 сарын 16

Тэмээн жингийн цуваа ....

0  |  0
Unen(202.126.89.108) 2020 оны 03 сарын 16

Unen medeelel uguuchee odoogiin baidalaar hil neegeegui bn yun 2000 jolooch ve ard tumend unen zuv medeelel Ugmuur yumaa

0  |  0
АРД(202.9.46.170) 2020 оны 03 сарын 16

Аюулгүй байдлыг нь ханагсан юм уу, холуур явсан гайг очоод аваад ирвэл тэрнээсээ эсэн юм болоно шүү.

0  |  0
Top