Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байдаг.
Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 10-ны 08:30 цагт товлоод байсан юм. Гэвч Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу бүх шатны шүүх хуралдааныг энэ сарын 16-ны өдөр буюу өчигдрийг хүртэл хойшлуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.03.17/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хуралдааныг 10:00 цагт товлоод байна.
Сэтгэгдэл ( 0 )