АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм.
Тэгвэл прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар авто машин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Хулгайлсан хөрөнгийг нь хураан олны өмнө яллах хэрэгтэй
Хэрэг биш байхаа.
Мээжинхүүгийн Бээжинхүү
elbegtei tsug hori yalla
Бээжинхүү ганцаараа хэрэг үйлдээгүй.Хамтрагчид нь МАН-ынхан.Элчин сайдад дэмжээд байсан МАН-ынхан бол Энхсайханы хамтрагчид.
Монгол улсыг 60 тэрбүмаар худалдан авч улмаар Хятад улсад нэгтгэхийг завдсан МАН-ын мантуу данжаадад хэзээ хэрэг нээх вэ?
Сайхан Бээжин залуу!!!\n
Улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авсан уу? Бүх хөрөнгийг нь ХЯТАД ШИГ битүүмжилж авсан уу?
Жинхэнэ эх орноо худалдсан гаруудын нэг дэ? Монгол улсал асар их хохирол учруулсан да чи.