Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт найман удаа хойшлогдсон уг хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байдаг. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Тэгвэл прокурорын байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Sanaatai hargis hertsgiigeer hunii ami nas hohiroochood yunh nii uuruu hohirogch baidgiim. Shuuh shudragaar hurdan shiidej, buh nasaar ni horioch.bid harj bna..... Songuulid ene ih nuluutei.
Хэргээ хурдан шийдээд ял огвол огоод Торгох бол торгоод оголдоо. Наад сэжигтэнд ч хэцуу байгаа байх. Хугацаа алдаад , ялзарсан ШУУХ !
Umguulugch nertei 2 tald yilchildeg nuxdyyd shyyxiig gatsaagaad bgaa.yamar neg xuuliin tsoorxoi arga saam olood l yg zaaj uguud l bgaa
Санаатай хүн алсан нь тодорхой байхад яасан их удаан шийдэж байна. Бүх насаар нь хорих ял авах ёстой шүү?Харж байя.Шүүх хэр шударга байгааг нь харна.
Санаатай хүн алсан нь тодорхой байхад яасан их удаан шийдэж байна. Бүх насаар нь хорих ял авах ёстой шүү?Харж байя.Шүүх хэр шударга байгааг нь харна.
их дээрэлхүү ямаан омогтой цагдаа байсан гэдэг
Хүн алсан ийм этгээдүүдийг хурдан гянданд хорьж ялыг нь эдлүүлээч яачихсан хууль цааз вэ энэ чинь
ямар даварсан гар вэ хүн зодож алсан нь үнэн байсаншдээ яахаараа хүн амины хэрэгтэн зохих ялаа эдлэхгүй ингээд байж бдаг бнаа