Сэжигтэй байр байгууламжуудад хяналт, шалгалт явуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсгүүлэхгүй байх зорилгоор сэжигтэй объект, байр байгууламжид тогтмол хяналт тавьж, илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.

Тус газраас энэ оны 02 дугаар сард зохион явуулсан тусгай ажиллагааны үеэр мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой бүлэг бөөгнөрөл үүсгэсэн мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг 3 газрыг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон шалгаж байна.

Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн болон түрээсийн байр, байгууламжид явагдаж байгаа үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулж, хууль, тогтоомжоор хориглосон үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван жил хүртэл хугацаагаар харин энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 18

Evii evii zaluu xyn,evii evii urlagiin xyn geed sullaad baix yum bol duulian bolgoj barivchilj yil ajillagaa yavuulsanii ashig baixgyi xar tamxichidtai mash xatuu l baix estoi.

1  |  1
Монгол(203.91.119.42) 2020 оны 03 сарын 18

Сайн ажиллаж байна даа

0  |  0
Top