Импортын автомашинд техникийн үзлэг хийсний дараа Монгол Улсад нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Энэ оны эхний хоёр сар байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 87.5 сая ам.доллароор буурахад суудлын автомашины импорт 27.5 сая ам.доллар, ачааны автомашины импорт 9.7 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн юм. Коронавирустэй холбоотойгоор автомашины импорт ийнхүү буурсан үзүүлэлттэй байгаа. 

Тэгвэл импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын  тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оржээ.  Гол агуулга нь автотээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт шаардах асуудал юм байна. 

Дөрөвдүгээр  сарын 1-нээс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх бөгөөд гадаад улсаас импортоор орж ирж буй автомашинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад нэвтрүүлэх аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(88.84.13.118) 2020 оны 03 сарын 19

zuv shdee.end tendhiin hog orj irj bgaa

2  |  0
Top