Олимпийн наадмыг хойшлуулах санал гарч, 28 хоногт багтаан шийдвэрлэх боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

"Ковид-19" цар тахлын улмаас зуны Олимпийн наадмыг хойшлуулах санал гарч, Олон улсын Олимпийн хороо хэлэлцэж эхэллээ. 

Олон улсын Олимпийн хороо өчигдөр хуралдаж, Олимп явуулах хэлбэр болон хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах үүний дараа өчигдөр тамирчдад захидал илгээсэн бөгөөд зуны Олимпийн наадмыг бүхэлд нь цуцлахгүй харин, хойшлуулах эсэх асуудлыг дөрвөн долоо хоног буюу 28 хоногт багтаан эцэслэж, шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ талаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо парламентын танхимд үг хэлэхдээ өнөөдөр мэдэгдсэн бөгөөд Олимпийн наадам бүрэн хэмжээгээрээ явагдаж чадахгүйд хүрвэл хойшлуулах хувилбар нь зөв гэсэн байна.  "Хэдийгээр энэ нь амар биш ч бидэнд өөр сонголт үлдэхгүйд хүрвэл хойшлуулах нь зөв. Харин Олимпийн наадмыг бүхэлд нь цуцлах нь сонголт биш" гэж Абэ мэдэгджээ.

Ийнхүү дэлхийн хамгийн том спортын наадам болох зуны Олимпийг хойшлуулах эсэх шийдвэрийг ирэх 4 долоо хоногт багтаан гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(202.9.40.84) 2020 оны 03 сарын 23

olimp hoishluulna gej baij bolohgyi zyil

0  |  0
Top