ХӨСҮТ-ээс Э.Бат-Үүлийн өмгөөлөгчийг тусгаарласан тул шүүх хурлыг хойшлуулжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...Миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(121.160.200.8) 2020 оны 03 сарын 26

Худлаа

0  |  0
erka(182.160.39.245) 2020 оны 03 сарын 25

estoi hudalch hun de tahin toloblolt gej ymarch tootsoo sudalgaagui ajil ehluuleed ooroo zugtaad alga boldog yah gej hiij chadahgui bol ehluulj olon ailiig oroh orongui bologdog bnaa

1  |  0
erka(182.160.39.245) 2020 оны 03 сарын 25

hogiin muu hudalch gar da hairan saihan baatariin neriig gutaaj ybaa nobsh

1  |  0
Top