Алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар нэг өдрийн цалингаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн алба хаагчдад хандивлалаа. 

Алба хаагчдын цалин болох 2.970.000 төгрөгийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Хатанбаатар, Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Т.Ганбаатар нар Аймгийн онцгой комиссын гишүүн, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунд 300 ширхэг амны хаалтын хамт хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top