Хиамнаас нь бээлий гарч ирсэн үйлдвэрийг гурван сая төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Сонгинохайрхан дүүргий Мэргэжлийн хяналтын хэлтсээс "Хиаман дотроос бээлийн гарч ирсэн" гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Монвурст" ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт, шалгалтыг хийжээ. 

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна.

Иймд, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 28

Бээлийний үйлдвэр юм биш үү кккк

0  |  0
Mgl(202.9.46.245) 2020 оны 03 сарын 28

Haagaachee

1  |  0
Irgen(202.131.225.34) 2020 оны 03 сарын 28

Хаах ёстой биз дээ.

2  |  0
Top