Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубын үйл ажиллагааг зогсоосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 дугаартай мэдэгдлийг хангуулж ажиллаагүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 9 )
гэхдээ корона гадаадаас л орж ирнэ шүү дээ. гудамжаармариутгал хийгээд л байх юм . Үнэхээр бидэн дунд корона нь алдагдсан байгаа гэж үзээд байгаа юм болов уу. Бүр ойлгохоо байлаа . Хилээ 100% хаагаад, дотоод хорио цээрээ цуцлаачээ. Сүржигнээд байх юм
малнууд, малнаас ч дор усан тэнэгүүд. ийм малнууд байгаа гэдгийг тооцоорой.
E van corona taraah gesen bhaa
Тэнэг юум уу? Гэртээ бүжиглэх хэрэгтэй ш дээ. Ийм үед хүмүүсийг бөөгнүүлээд байдаг ямар тэнэг юум бэ!!! Сайн торгох хэрэгтэй
yatham teneg uud amnaasa uidsan nuhud yu bodoj thugaldag bna yun bujigleh helehch muu ugch alga da
ЭРДЭНЭ ВАНГИЙН дүүрэг сөрсөн базаа хийгээ юу? болохгүй ээ.
ийм яалзарсан хөгийн новшнууд хаанаас ирдэг юм бэ хаалгыг нь хаа нүдэнд нь халтар хар цаас харагдаж байна шүү
Hedhen sar tevcheed virus ene ter neg tiish bolhod , eruul hun bna da bujiglej bolno shu de , virus n esreg temtsej bui ene ih huch hudulmuriig bitgii talaar bolgooch
ED NARYG CHINI L ORKUUD GEDEG YUM SHUU DEE, ZA TOM ARGA KHEMJEE AWAKH BIZ DEE