ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж, хоёр жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг сулласан юм.
Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Улмаар Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг 2020.03.25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл Б.Амархүүг өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан хэвээр байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр албажаагүй байна.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Ирэхээр нь түүнийг аль хорих ангид ялыг нь эдлүүлэхээ шийдэж, хуваарилах болно" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
ял өгсөн хүмүүсээ 409д хоридог юм бна лээ тэгж бж аль хорихд хувиарлахаа шийддэг юм биш үү
Ene hiisen hereg ni todorhoi yum chini harin ch baga yal ugluu
iim olon urlagiin zaluus bgaani haramsaltai..
Монголын нэрийг оросод тамгалсан 2 дуучны нэг маань хар тамхитай холбогдож хэрэгтэн боллоо. Хар тамхинаас бүрмөсөн татгалзаад удахгүй гараад ирээрэй. Сандуйгаас дутах юу байнаа.
gants tamhi tataad tegeed shorond orj baigaamuu ene chini soliorol,jinhene helmegduulelt amaraa chini olon ulsin baiguulagad zahia bichee
gants tamhi tataad tegeed shorond orj baigaamuu ene chini soliorol,jinhene helmegduulelt amaraa chini olon ulsin baigaalagad zahia bichee