Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны Гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв /2020.03.26/ гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Харин С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Odo zuv sh de torgod turd ajillulahgui bolgoh heregte edin zasag hund bhd Ed narig yugara tejeedin shuuh zuv shiided bn
Shvvh bol lalar bolson gazar ed naraas ilvv hahuuli awch bga lalaruud
шүүх дампуурчээ
Торгууль бол ял биш зөвхөн хохирол барагдуулсан асуудал.\nОдоо жинхэнээсээ ялыг нь өгч эдлүүлэх хэрэгтэй. Дүрэм зөрчсөн жолоочийн торгууль ял гэж үзэх юм бол монгол ялтнуулын орон болох уу?