Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ.
Энэ хүн юу хийж, юу бүтээж, юуны төлөө нэгэн насны амьдралаа зориулсан, хэн байсан тухай та мэдэх үү?
Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын уран бүтээлчид Монголд анх удаа эрхэм хүний тухай бүрэн хэмжээний тайзны бүтээлийг туурвиж, 2008 үзэгч түмний хүртээл болгосон. Энэ нь их хүмүүний хийсэн бүтээсэн, өвлүүлэн үлдээсэн тэр л бүхнийг хойч үедээ дархлан үлдээх нэгэн зорилгыг давхар агуулсан нь учиртай.
"ӨНДӨР ГЭГЭЭН" дуулалт жүжгийг үзэгч та бүхэндээ илүү ойр болгож IPtv-ийн видео санд байршуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )