Жолооч нар БНХАУ-д хонохгүй, ямар нэг харилцаа үүсгэхгүй гарч ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

-Нүүрс тээврийн жолооч нар хатуу хяналт тавина-

Улсын Онцгой комиссын хурлаар Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэр явуулахаар шийдвэрлэсэн.

Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга, Онцгой комиссын орлогч дарга Л.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж, нүүрс тээвэр явуулах бэлтгэл байдлыг хангуулав.

Өнөөдөр /2020.03.30/ Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ. Жолооч нар БНХАУ-д хонохгүй, ямар нэг харилцаа үүсгэхгүй гарч ирнэ. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, гаргахаар холбогдох байгууллагууд бэлтгэл байдлыг хангажээ.
 

Нүүрс тээврийн ажлыг онцгой горимд зохион байгуулж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Хил гаалийн байгууллагууд хяналт шалгалтыг тухай бүр хийж байна. Тээврийн компанийн үндсэн жолооч нар тээвэрлэлтийг хийх ба жолооч нарын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, бээлий зэргийг бүрэн хэрэглэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 30

Ene xetsyy yed uls orniixoo ediin zasagt dem bolj ajillaj baigaa nyyrs teeverlegch jolooch nartaa ajliin amjilt xysie !

1  |  0
Top