Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, энэ сорилтот үед иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос уриалсан билээ.
Тэгвэл энэ цаг үед хүний эрхийн зөрчлийн асуудлаарх гомдол, мэдээллийг 70 000-222 дугаарын утсаар 24 цагийн турш, 99030028, 99048634, 99188908 утсаар хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байна.
Гомдлыг www.nhrcm.gov.mn цахим хуудсаар хүлээн авч байна.
Эх сурвалж: ХЭҮК
Сэтгэгдэл ( 0 )