Анх 1955 онд үүд хаалгаа нээж байсан Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд хаасан билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байна. Ашиглаж болохгүй түвшинд байна” гэдгийг дурдсан байдаг.
2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсон. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон юм.
Тэгвэл Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж дуусан, “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейн барилгын ажил эхлэхэд бэлэн болжээ. Музейн барилгыг "Балдан" ХХК хариуцан ажиллаж байгаа аж.
Сануулахад, “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейг 14 мянга 570 мкв талбайг хамарсан хэмжээтэй буюу доошоо нэг, дээшээ есөн давхар, хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу барихаар төлөвлөж байгаа. Чингис хааны болон 37 хааны үзмэрийн танхимтай байх бөгөөд барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Цагийн байдал ямар байгааг мэдсээр байж байшин барилга,сад тожижуулна гэх шиг ёс бүтэхгүй
mungu xuchtei kkk
Чингис хааны музейд хасгуудыг хэзээ ч оруулж болохгүй
Байгалийн туухийн музей тэгээд байхгуй болж бга юм биз дэ хайран юм а \nМэдээж лав ойрын 10 жилдээ лав тэр нухтэд баригдахгуй хамаг узмэрууд нь алга болж муудаж байхгй болох бх да харамсмаар юм а 600-700 жилицн омнох Чингис гэж бхаар ойрын 200-300 эсвэл 100 жилийн омнох туух дурсгал гэж байхгуй юм уу чингисээс хойш байхгуй бж бгад гэнэт одоо монгол улс гараад ирчихсэн юм уу

Музей барих цаг үе нь бишээ ОРКУУДАА .улс орны байдал хүнд байхад элэнцгийн чинь музей соёлын төв бэ дэндүү дэндүү