УВС: Баруунтуруун, Малчин сумдад Улсын онцгой комиссоос авто машин олголоо

2020 оны 04 сарын 01

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан Шуурхай бүлэг 2020.02.16,17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан.

Энэ үеэр Орон нутгийн удирдлагуудын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч Улсын Онцгой комиссоос Баруунтуруун сум дахь гал унтраах, аврах 60-р ангид УАЗ фургон авто машин, Малчин сумын Засаг даргын тамгын газарт “УАЗ Хантер” маркийн авто машиныг тус тус шийдвэрлэн олгосныг өнөөдөр харьяа байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top